ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ НАРТ

Хийн тоног төхөөрөмж ажиллуулахад анхаарах
Улсын баяр наадмаар нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулах иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын шингэрүүлсэн шатдаг хийн баллонт тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагаанд “Шингэрүүлсэн шатдаг хийн техник тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн хэрэгжилтийг хангуулах, гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс шингэрүүлсэн шатдаг хийн ажил үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагууд тэдгээрийн хэрэглэгчдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.
1.Хийн тоног төхөөрөмжийн техник ашиглах дүрмийг хийн аж ахуйн байгууллагаас өгсөн зааварчилгааг мөрдөж ажиллах,
2.Хийн тоног төхөөрөмжийн ашиглалтын заавартай танилцаж, зориулалтын дагуу ашиглах,
3.Хийн тоног төхөөрмжийг ажиллуулахаас өмнө гадна үзлэг хийж, холбоосуудыг хийн алдагдал мэдрэгч болон савангийн хөөсөөр шалгаж үзэх, хий алдагдал илэрсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандах,
4.Шингэрүүлсэн шатдаг хийтэй баллоныг дулаан үүсгэгч буюу халаах хэрэгслээс 1 метр, ил галаас 5 метрээс доошгүй зайд байрлуулна;
5.Хийн тоног төхөөрөмжийг ажиллуулж байх үед хараа хяналтгүй орхихгүй байх;
6.Шингэрүүлсэн хийн баллоныг байрлуулахдаа байгалийн салхижуулалттай, агааржуулагч ажиллуулах эсвэл өрөөний салхивчийг нээлттэй байлгах;
7.Баллон солих үед ил гал гаргахгүй байх, цахилгаан тоног төхөөрөмжийг салгасан байх;
8.Хийн тулга /плитка/-н дээр болон түүний ойролцоо амархан шатах эд зүйлс байрлуулж болохгүй;
9.Хийн төхөөрөмжийг ажиллуулж дууссаны дараа баллоны хаалтыг заавал хаах;
10.Хийн плитканы хаалтыг зориулалтын бус зүйлээр /бахь, чимхлүүр, хөшүүрэг гэх мэт/ эргүүлж болохгүй;
11.Бага насны хүүхэд болон хийн тоног төхөөрөмж ашиглах дүрмийг мэддэггүй хүнийг хийн тоног төхөөрөмжийг ажиллуулахгүй байх;
12.Хийн баллоныг нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалах буюу хэт халааж болохгүй;
13.Хангагч байгууллагаас олгосон хэрэглэгчийн дэвтэр, зааварчилгааг мөрдөж ажиллах;
Хийн тоног төхөөрөмжөөс хий алдагдаж үнэртсэн тохиолдолд анхаарах зүйлс:
• Хийн тоног төхөөрөмжийг унтраах;
• Өрөө тасалгааны хаалга цонхнуудыг нээж, хүмүүсийг аюултай бүсээс холдуулах;
• Баллоны хаалтыг сайн хаах;
• Ил гал гаргах, шүдэнз зурах, тамхи татахгүй байх;
• Цахилгааны унтраалга, залгуур зэргээс оч хаях, богино залгаа болохоос сэргийлэн залгаатай цахилгаан хэрэгслийг унтраахгүй байх, нэмж цахилгаан хэрэгсэл залгахгүй байх;
• Мэргэжлийн байгууллага буюу 101 дуудлага өгөх;
Шингэрүүлсэн шатдаг хийг авахад анхаарах зүйлс
• Баллоны дээд бөмбөгөр хэсэгт үйлдвэрлэсэн байгууллагын тэмдэг, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, тэмдэглэгдсэн байна;
• Баллоны хаалт ямарч согоггүй байна;
• Баллоны баталгаажилтын хугацаа дуусаагүй байна;
• Баллон бүрэн будагтай байх;
Хийг тээвэрлэх, хадгалах
• Хийг тусгайлан бэлтгэсэн модон дэр буюу хоорондоо харшихгүй резинэн жийргэвч хэрэглэн автомашин ба вагоноор тусгай тэмдэгтэй тээвэрлэнэ;
• Хийтэй баллоныг унагаж болохгүй;
• Баллонтой хийг орон сууц, сургууль цэцэрлэг, ахуйн үйлчилгээ зэрэг хүн олноор цуглардаг газруудад 3-аас дээш ширхэгийг хадгалахыг хориглоно;
• Задгай буюу битүү агуулахад сэрүүн газар хадгална;
Дараах баллоныг ашиглахыг хориглоно
• Баталгаажилтын хугацаа дууссан;
• Хаах хэрэгсэл бүрэн бус;
• Баллоны их биеийн 1/3 нь будаггүй;
• Хүзүүвчин дэх бичиглэл буюу пайзгүй;
• Металл хийцэд өөрчлөлт орсон;
• Хүзүүвч болон суурь гэмтэлтэй;

2802699546240ac5f8a841

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.