Наадмын зөвлөмж

11701055_1591205574483407_6281126777692540843_nИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 809 ЖИЛ, АРДЫН ХУВЬСГАЛЫН 94 ЖИЛИЙН ОЙ, БАГАНУУР ДҮҮРГИЙН 35 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН ҮЕЭР НААДМЫН ТАЛБАЙ, МОРЬ БАРИАНЫ ГАЗАРТ ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ
Худалдаа, үйлчилгээ явуулахад мөрдөх горим:
• Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг гардан боловсруулдаг, үйлдвэрлэдэг, тээвэрлэдэг, худалдаалдаг буюу түүгээр үйлчилгээ үзүүлдэг, хүнсний бүтээгдэхүүн болон хүнсний сүлжээнд ашиглах, хэрэглэх эд зүйлстэй биечлэн харьцдаг ажилтан нь “Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ”-г харъяа дүүргийн Эрүүл мэндийн төвд бүрэн хийлгэж, тэмдэглэл хийлгэсэн дэвтрээ биедээ авч явах.
• Хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагын дагуу зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр тээвэрлэх, хадгалах.
• Чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан тухай шинжилгээний бичигтэй бүтээгдэхүүн нийлүүлэх, хадгалалтын хугацаа дуусаагүй, чанар аюулгүй байдалд нь өөрчлөлт ороогүй байх /гадны хольцтой, тунадас үүссэн, амт, үнэр, өнгөний өөрчлөлт орсон, хий үүссэн г.м/
• Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгонд агуулагдах мэдээлэл монгол эсхүл англи, орос хэлний аль нэгээр бичигдсэн, Худалдаалах бүтээгдэхүүний шошгонд дараах мэдээлэл агуулагдсан байна./бүтээгдэхүүний нэр, үйлдвэрлэгчийн нэр, хаяг, хэмжээ, тоо ширхэг, цувралын дугаар, үйлдвэрлэсэн огноо, хадгалах эсвэл хэрэглэж дуусах хугацаа, хадгалах нөхцөл, тэжээллэг чанар, орц, найрлага, хэрэглэх арга, хориглох заалт/
• Чанарын баталгаа, үйлдвэрлэсэн огноо, хадгалалтын хугацааг сайтар шалгах барааг хүлээн авах
• Баталгаажилттай жин хэмжүүрээр худалдаа үйлчилгээ эрхлэх
• Хүнсний бүтээгдэхүүнийг горимын дагуу зөв хадгалах, худалдаалах нөхцлийг бүрдүүлэх, хөргөх төхөөрөмж болон бусад шаардлагатай тоног төхөөрөмж, сав суулгатай байх,
• Худалдаа, үйлчилгээ эрхлэгч нь ажлын онцлогт тохирсон дүрэмт хувцас,энгэрийн тэмдэг зүүсэн байх
Хоол үйлдвэрлэлд мөрдөх горим:
• Хоолоор үйлчлэх газрууд үйлчлүүлэгчдэд зориулсан, зориулалтын сүүдрэвчтэй эсвэл дотор нь суух сандалтай байх
• Хоол, хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалж, борлуулахад шаардлагатай баглаа боодол, нэг удаагийн аяга, таваг, халбага, сэрээ зэрэг үйлчилгээний багаж хэрэгслийг хүрэлцэхүйц хэмжээгээр бэлтгэн, хаягдал сав баглааг хийх зориулалтын хогийн савтай байх
• Хүнсний бүтээгдэхүүний болон бэлэн болсон хоол, хүнсний зүйлтэй харьцах, үйлчлэх ба борлуулах үедээ нэг удаагийн хэрэглээний бээлий эсвэл зориулалтын чимхүүр, сэрээ, халбага, шаардлагатай хавчаар, хутгуур зэрэг бусад багаж хэрэгслийг хэрэглэх
• Хоолны үйлдвэрлэл явуулах цэгт гар угаах нөхцлийг бүрдүүлэхийн зэрэгцээ нойтон сальфетка, спиртэн найрлагатай гар ариутгагч /санитол/-тай байх
• Хоол үйлдвэрлэгч нь ажлын онцлогт тохирсон дүрэмт хувцас,энгэрийн тэмдэг зүүсэн байх
• Бэлэн болсон бүтээгдэхүүн, хоол, зууш, ундаанаас дээж авч он, сар, өдөр, цаг, минут, хоол үйлдвэрлэсэн тогоочийн нэрийг тусгай бүртгэлд бүртгэж 0+4 хэмтэй хөргөгчинд хадгалан 48 цагийн дараа дээжийг устгаж тэмдэглэл хөтлөх
• Хоол зууш, ундыг халуун хүйтэн байлгах төхөөрөмжөөс зориулалтын халбага, хавчаар, хутгуурыг ашиглан олгох
• Шөлтэй хоолыг 2.5 цаг, 2-р хоолыг 3 цагийн дотор үйлчлүүлэгчдэд борлуулах.
• Үйлчлүүлэгчдэд хоол олгох үед: 1-р хоол +75, 2-р хоол +65 хэмээс доошгүй, хүйтэн зууш /+7/-/+14/ хэмээс хэтрэхгүй байх ёстой
• Хоолны газрын үйлчилгээний багаж хэрэглэл нь суудлын тооноос 3 дахин олон байна.
Хориглох зүйлс:
• Согтууруулах ундаа /архи, пиво/ худалдаалах, түүгээр үйлчлэх
• Майонез, өндөг, крем, хиам болон түүнийг оролцуулсан бүтээгдэхүүн худалдаалах, түүгээр үйлчлэх
• Халаасан хоол, даршилсан бүтээгдэхүүн задалж худалдаалах хэрэглэх
• Шорлог, шарсан мах, хорхог, хуушуур зэрэг бүтээгдэхүүнийг зөвшөөрөгдсөн газраас өөр газар үйлдвэрлэх, гар дээрээс худалдаалах
• Нийтийн эзэмшлийн гудамж талбайд зориулалтын бус газарт айраг худалдаалах
• Хадгалах хугацаа дууссан болон хадгалалтын буруугаас чанар, аюулгүй байдал нь өөрчлөгдсөн, шошгын стандартын шаардлага хангаагүй, гэмтэж чанараа алдсан хүнсний бүтээгдэхүүн, хоол хүнсний зүйлийг худалдах
• Нийслэлийн Засаг даргын 2008 оны 05 сарын 19-ний өдрийн 232 дугаар захирамжаар худалдаа, үйлчилгээний сүлжээнд хэрэглэхийг хориглосон 0,025 миллиметрээс бага зузаантай, бүх төрлийн өнгийн болон хэт нимгэн хүнсний зориулалтын бус пластик уутыг /тор/ хэрэглэх
• УМХГ-ын/хуучин нэрээр/-ын дарга бөгөөд Улсын Ерөнхий байцаагчийн 2009.01.08-ны 07 тоот “Хориг тавих тухай” тушаалаар хүнсний зориулалтаар болон хүүхдийн байгууллага, нийтийн хоолны газруудад хэрэглэж, худалдаалахыг түр хугацаагаар хориглосон “Qlanrl ware” нэрийн 1, 2-р хоолны таваг, аяга, “Vanda” нэрийн аяга, тавагны иж бүрдэл болон “Меламин” гэсэн бичиглэл, тэмдэглэгээ бүхий хуванцар сав суулга, халбага, сэрээг үйлчилгээндээ хэрэглэх, худалдаалах
• Эм бэлдмэл худалдаалах
• Чанар, аюулгүйн байдлын шаардлага хангаагүй болон хангасан эсэх тухай дүгнэлтгүй, хүүхдийн нүд, харааны эрхтэнд гэмтэл учруулахуйц үрлэн сумтай буу, хурц үзүүртэй тоглоомыг худалдан борлуулах
• Химийн хортой болон аюултай бодисын саванд ус нөөцлөн хадгалж, худалдаа, үйлчилгээнд ашиглах
• “Тамхины хяналтын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу олон нийтийн үзвэр, үйлчилгээний газар утаат тамхи татах зэргийг хориглоно.

10623325_1591205561150075_6373829273976894961_o

11700562_1591205604483404_6293725882265417807_o

Leave a Reply