“ГЭДЭСНИЙ ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” ТУХАЙ

Танд Ардын хувьсгалын 94 жил, Багануур дүүргийн 35 жилийн ойн баярын мэндийг хүргэж дараахь зөвлөмжийг хүргэж байна.
Баяр наадмын үед гэдэсний халдвараас урьдчилан сэргийлэх аргууд:
• Гараа заавал угааж хоол хүнстэй харьцаж байх
• Жимс, ногоог цэвэр усаар угааж хэрэглэх
• Гудамжнаас ил задгай худалдаалж буй бохир хүнсний зүйлийг шууд авч хэрэглэхгүй байх
• Усыг буцалгаж уух, ил задгай булаг шандны ус хэрэглэхгүй байх
• Аль болохоор түүхий, дутуу болгосон өндөг, гэрийн нөхцөлд бэлтгэсэн майонез, шинжилгээгүй өндөг хэрэглэхгүй байх
• Хүнсний бүтээгдэхүүнийг бохирдохоос сэргийлэх
• Хоол хүнсэнд эмгэг төрүүлэгч нян өсөн үржих нөхцөл боломжийг таслан зогсоох
• Харьцангуй цэвэр бүтээгдэхүүн байсан ч заавал халуун аргаар боловсруулж хэрэглэх
• Хүнсний объектын ажилчид эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, нян тээгчийг илрүүлэн эмчилж эрүүлжих
• Хоолны үлдэгдлийг тухай бүр цэвэрлэж, хортон шавьж үржихээс сэргийлэх
• Хүнсний зүйлийг боловсруулахад шаардагддаг багаж төхөөрөмж, сав суулганы угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг зохих зааврын дагуу хийх
• Түргэн гэмтэх бүтээгдэхүүн болон бэлэн хоолны хадгалалтын нөхцлийг зааврын дагуу байлгавал хүнсний халдвар гарах үндэсгүй.
• Хоолыг хадгалах хугацаа: – шөлтэй хоол – 2.5 цаг, үндсэн хоол – 3 цаг тус тус хадгална.
• Ундны усны эх булаг, хүнс, хөрс, орчныг бохирдуулахгүй байх.
• Аяга, таваг, халбага, сэрээ, хоол ундны сав суулгыг 30 минут буцалгах буюу хлорамины 1%-ийн уусмалд 30 минут байлгаж халдваргүйжүүлсний дараа цэвэр усаар сайтар зайлна.
• Нэг удаагийн хэрэглээний аяга, халбага, сэрээгээр хангах
• Үйлчилгээний газарт хогийн сав байрлуулах11141141_1591212284482736_7592264508624829477_n

17316_1591212437816054_1054544423357234751_n

17688_1591212357816062_1043263199819523616_n

Leave a Reply