Шувуун саарал цогцолборын шав тавилаа

11406202_433396756833320_4586577210219263053_o

Энэ жил Багануур дүүргийн 35 жилийн ой тохиож байна 35 жилийн ойн хүрээнд олон бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа бөгөөд нэг томоохон ажил нь аялал жуулчлалын шувуун саарал цогцолбор юм. Багануур дүүргээр зүүн чиглэлийн мянганы зам дайран өнгөрсөн, бидэнд бусдад хэлж ярих бахархал багагүй байдаг ч үзүүлж харуулах зүйл ховор байдаг. Тэгвэл дүүргийн удирдлагууд Д.Нацагдоржийг алдаршуулах, Багануур дүүргийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхээр “Шувуун саарал” цогцолборыг байгуулахаар шав тавилаа. Зуны дунд сарын шиний йдөрөвний дашнямтай билэгт сайн өдөр ЗДТГ, ИТХ,Онцар ишей линг хийд хамтран гүний овоогоо тахиж “ Шувуун саарал цогцолбор”-ын шавыг тавьсан юмаа. Шувуун саарал цогцолборыг байгуулдах ажилын хүрээнд гүний овоо гүн нуурын сэргээх арчилж хамгаалах  ийнхүү гүний овоогоо тахин хүндэтгэх ажилаар шувуун сарлын ажил эрлэж банйаШувуун саарал цогцолборыг  2-р хорооны нутаг дэвсгэр мянганы зам дагуу гүний овооны ард талд 4 га газарт байгуулах гэж байна. Тус ажлыг  2015 оны орон нутгийн хөгжлийн сангийн 350 сая төгрөгийн хөрөнгөөр “ Үүдэн чулуу” ХХК гүйцэтгэгчээр шалгарч ажиллаа эхлүүлээд байна. Багануурчууд бид түүхэн их хүн  Д.Нацагдоржийн өлгий нутгийн иргэд гэдгээрээ бахархаад зогсохгүй, түүний нэрэмжит томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүснээрээ дүүрэг маань аялал жуулчлалын бүс болоод зогсохгүй иргэдийн ажилтай орлогтой байх томоохон боломж  нэмэгдэх юм.

Leave a Reply