Эх үрсийн талбайн усан ориглуур ашиглалтанд орлоо

1604931_431422993697363_452605606758170716_n

“Эх үрсийн талбай” буюу бидний нэрлэж заншсан ЭМТ-ийн өмнөх талбайд 2011 онд байгуулсан усан оргилуурыг засварлах ажлыг хийгдэж дуусаад  байна. 2013 оноос хойш ажиллаагүй энэхүү усан оргилуурыг анх 99,7 сая төгрөгөөр, орчны тохижилтыг нь 111,824 сая төгрөгөөр “Говь баян нуур” ХХК гүйцэтгэж байжээ. Энэхүү усан оргилуурын цахилгаан дамжуулагч утаснууд хамгаалалтын горим зөрчсөн, газардуулгагүй тул хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй гэсэн дүгнэлтийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гаргасан учраас усан оргилуурыг ажиллуулахыг хориглоод байсан бол ийнхүү засварын ажлыг хийж дахин ажиллуулахаар болж байна. Усан оргилуурын аюулгүй байдлыг хангахад орон нутгийн хөгжлийн сангаас 20 сая төгрөг зарцуулан газардуулга, цахилгааны зориулалтын кабелиар иж бүрэн солилоо.

Leave a Reply