Баганууртаа тоосгоны үйлдвэртэй боллоо

Still0611_00007Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Багануур дах 0427-р анги тоосгоны үйлдвэртэй болж нээлтээ энэ сарын 10-нд хийлээ. Нээлтэд ШШГЕГ-ын дэд дарга П.Хосбаяр, Багануур дүүргийн Засаг дарга М.Гончигжав, тус ангийн захирагч Д.Тулга, Багануур дүүргийн Ерөнхий шүүгч Д.Оюунбат, цагдаагийн хэлтсийн дарга Ү.Хосбаяр нар оролцлоо. Still0611_00005Энэхүү тоосгоны үйлдвэр ашиглалатад орсноор Багануур дүүрэг төдийгүй хил залгаа аймаг сумдын тоосгоны хэрэгцээг хангах, ялтнууд хөдөлмөрөөр хүмүүжих, хүмүүжигчдийн бусдад учруулсан гэм хорын нөхөн төлбөрийг барагдуулах, ялтнууд хөдөлмөр эрхлэн цалинжих гээд олон талын үр шим гарах юм. Тоосгоны үйлдвэрт ажиллаж байгаа ялтнуудад БНХАУ-аас ирсэн мэргэжлийн хүмүүс сургалт зохион байгуулж, газар дээр нь зааж сургаж байна. Багануур дүүрэг энэ жилээс их бүтээн байгуулалтыг эхлүүлж байгаа, өөрийн орон нутгаас чанартай тоосго авах боломжтой боллоо.  

Comments are closed.