2012-2013 онд өргөдлөө өгсөн 7000 иргэн газраа өмчилж эхэллээ

11393517_399998690203317_2710050117009973432_o

Иргэн бүрийн үл хөдлөх хөрөнгө, насан туршийн өмч бол газар. Тийм ч учраас иргэд хуулиар олгогдсон эрхээ эдэлж, өөрийн гэсэн газартай болохоор хууль батлагдсанаас хойш дүүргийн төр захиргааны байгууллагад хандан өргөдлөө гаргасаар ирсэн. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг цөөн тооны иргэдэд олгосоор 2012-2013 онд 7000 иргэний өргөдөл шийдвэрлэгдээгүй хуримтлагдсан байсан.

Тэгвэл дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, эдийн засаг нийгмийн зорилтод тусгадсаны дагуу иргэдээ газартай болгоход анхаарч байна. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нийслэлийн иргэдэд 52 байршилд цахимаар газар өмчлүүлэх шийдвэр гарсны 3 нь Багануур дүүргийн Тариан булагийн 1, 2 дугаар байршил, Булагтай хэсэг юм. Тэгвэл Булагтай хэсгийн цахим өмчлөлийн өргөдлийг 5 дугаар сарын 1-15-ны хооронд цахимаар хүлээн авсан бөгөөд нийт 9000 гаруй иргэнд цахимаар газах өмчлүүлэхээр нийслэлээс шийдвэрлэснийг дүүргийн төр захиргааны байгууллагууд хүсэлт гаргаснаар дээрх 7000 иргэнд шууд газар өмчлүүлэхээр болсон. Ингэснээр дүүргийнхээ иргэдийг өөрийн өмчлөлийн газартай болгох бодлого хэрэгжин 2012`- 2013 онд  өргөдөлөө өгсөн 7000 өрх 900 га газарт газраа өмчлөх боломж бүрдэн, энэ долоо хоногоос эхлэн газраа авч эхлээд байна. Ингэхдээ  энэ сарын 08-аас 19-ний хооронд дүүргийн Өмч, газрын харилцааны албанд ирж өргөдлөө баталгаажуулах ёстой аж. Баталгаажуулахаар ирэхдээ өргөдөл хүлээн авсан тухай тодорхойлолт, насанд хүрсэн хүн иргэний үнэмлэх (хуулбар байж болно), хүүхэд төрсний гэрчилгээ (хуулбар байж болно) ирэх юм.
Багануур дүүргийн Булагтай хэсэг 47-р байршлын нэгж талбар бүхий газарт эргэлтийн цэг тэмдэгт бэхлэх, акт үйлдэн баталгаажуулах ажлыг “Этүгэн” ХХК, “Парселл” ХХК хийжгүйцэтгэж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 7021-2450, 8907-2450 утсаар лавлах боломжтой.

 

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.