Бүртгэлийн хэлтсийн хамт олон Дүүргийн 35 жилийн ойд бэлэг барьлаа

          Бүртгэлийн хэлтсийн хамт IMG_2035олон Дүүргийн Засаг даргын гаргасан уриалгын дагуу Дүүргийн 35 жилийн ойн арга хэмжээний хүрээнд цэцэрлэгт хүрээлэнд 35 ширхэг мод тарьж бэлэг барьлаа.

         Энэхүү ажлын хүрээнд галд өртсөн чацарганы модыг нөхөн сэргээж шинээр 20 ширхэг үндэслэсэн суулгац, хавар хамгийн эрт цэцэглэдэг гүйлс буюу монгол сакура модны 15 ширхэг суулгацыг тус тус тарьж ногоон байгууламжид өнгө төрх нэмэх ажлыг өөрсдийн зардлаар хийж гүйцэтгэлээ.

        Мөн ногоон байгууламжийн арчилгаа, усалгаанд байнга анхаарч, тэрхүү төгөлийг байгууллагын нэрэмжит болгон “ГЭРЭГЭ” гэж нэрлэсэн бөгөөд хаягжуулах ажлыг үргэлжлүүлэн хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.