9-р сарын 1-н гэхэд стандартын налуу шаттай болох үүргийг байгууллагуудад өглөө

1508009_1388521028116472_938563990812419324_n

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмээс тусгаарлаж буй гол шалтгаануудын нэг болох дэд бүтцийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, шүийдвэр гаргах хэрэгтэй тухай орон нутгийн мэдээллийн хэрэгсэл сонин хэвлэлээр мэдээлж мөн дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос олон нийтийн сүлжээгээр дэд бүтэц муу байгаа талаар баримт дэлгэн анхаарахыг хүсч байсан. Тэгвэл өнөөдөр болсон дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дээр энэ талаарх мэдээллийг ЗДТГ-ын нийгмийн хөгжлийн хэлтсээс хийж дүүргийн Засаг дарга төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад хугацаатай үүрэг өглөө.

Байгууллагууд гаднаа налуу шаттай ч стандартын шаардлага хангадаггүй гэдгийг хөгжлийн бэрхршээлтэй иргэд хэлдэг бөгөөд дүүргийн Засаг дарга 2015 оны 9 дүгээр сарын 1-н гэхэд байгууллага аж ахуйн нэгжүүд гаднах шатаа стандартад нийцүүлэн өөрчлөхийг үүрэг болголоо. Мөн нийтийн зам талбайн төгсгөллийг стандартад тохируулан налуу уналттай болгох, шинээр хийж байгаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг хүлээн авахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос төлөөлөл оролцуулахад анхаарах хэрэгтэй байгаа юм.

Leave a Reply