“Багануур дулааны станц” ТӨХК-ний засварын ажил 50 хувьтай байна

11406918_428556010650728_8872252783259318629_n

Жил бүрийн 5-р сарын 15-наас 9-р сарын 15-ны хоорондох халаалтын бус улиралд дулаан, эрчим хүчний байгууллагууд өвөлжилтийн бэлтгэлээ хангаж засвар үйлчилгээгээ хийдэг. “Багануур дулааны станц” ТӨХКирэх өвлийн бэлтгэлээ хангахаар засварын ажлаа эхлүүлж, үүнтэй холбоотойгоор энэ сарын 2-оос хэрэглээний халуун усыг хязгаарлаад байгаа билээ. “Багануур Дулааны станц” ТӨХК-ний өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд засвар үйлчилгээ хийх, усны насосыг хувьсах насосд шилжүүлэх болсонтой холбогдуулан 2015.06.02-06.21-ний хооронд тэг зогсолт хийж ААНБ, айл өрхийн хэрэглээний халуун ус таслаад байгаа. Улсын төсвийн 3,372 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хийгдэж байгаа засварын ажлыг “Аляанс тех” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явц 50 %-тай байна.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.