“Гүн галуутайн аялга” чуулгад машин бэлэглэлээ

gun galuutain ayalga-1Багануур дүүргийн авъяаслаг ахмадуудыг нэгтгэсэн “Гүн галуутайн аялга” чуулга үйл ажиллагаагаа тогтмол явуулж Багануур дүүрэг төдийгүй хил залгаа аймаг сумдын иргэдэд соёлын үйлчилгээг үзүүлсээр ирсэн. Тус чуулгын хувьд унаа машингүйн улмаас тоглолтоор явахад бэрхшээл учирдаг байсан бөгөөд дүүргийн Засаг дарга М.Гончигжавд хүсэлт гарган энэхүү асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн байна. gun galuutain ayalga-2Дүүргийн Засаг даргын хувьд хүсэлтээ ирүүлж буй иргэд, хамт олны хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхэд ихээхэн анхаарч байгаа. Тэр ч үүднээсээ “Гүн галуутайн аялга” чуулгын хамт олны хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн энэ сарын 10-ны өдөр микроавтобус болон таван сая төгрөгийг гардуулан өглөө. Тус чуулгын бүрэлдэхүүнд МУГЖ, МУСТА, Ардын авъяастан олон авъяаслаг ахмадууд байдаг бөгөөд дүүргийн Засаг даргаас машины түлхүүр, таван сая төгрөгөө гардан авахдаа “Цаашид урт удаан насалж, хийж бүтээх урам хайрлалаа” хэмээн талархаж байгаагаа илэрхийллээ.

Comments are closed.