Тендерийн урилга

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2015 оны 06р сарын 05 -ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Багануур дүүрэг, 1,3-р хороо орон сууцны хороолол доторх авто замын  өргөтгөл, шинэчлэл

Тендер шалгаруулалтын дугаар: БНД.ХААА-2015.27

 Багануур дүүргийн  Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Багануур дүүргийн орон сууцны хороолол доторх авто замын өргөтгөл, шинэчлэл хийх  ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 Тендерийн баримт бичгийг  бичгээр хүсэлт гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр  100,000 /Нэг зуун мянган/ төгрөгөөр худалдан авч болно. Төлбөрийг Төрийн сан банк –200255009 тоот дансанд тушаана.

             Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн дундаж орлого 200.0 / Хоёр зуун/  сая төгрөг байх.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 100.0  /нэг зуун / сая төгрөг

Аудит, нотариатаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2012, 2013, 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан

 Сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:  2012, 2013, 2014 онуудад дор хаяж нэг удаа 200.0 сая төгрөгнөөс  багагүй байх

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай: Үүнд Тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах заалт бүхий тусгай зөвшөөрөлтэй байх

ЗТЯ-ны 2.8.6 Хатуу болон хайрган хучилттай зам засварлах

Тендерийн хамт 4 000 000 төгрөг [Дөрвөн сая төгрөг]ийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаа: 2015 оны 09 дүгээр  сарын  18-ны өдрийг  хүртэл ирүүлнэ.

 Тендерийг 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 07 дүгээр сарын 06-ны өдрийн 15 цаг 30 минутад нээнэ.

         Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй

Дотоодын давуу эрх тооцохгүй

 Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 Улаанбаатар хот, Багануур  дүүрэг, 1 дүгээр  хороо, Д.Нацагдаржийн талбай ЗДТГ-ын байр,  Худалдан Авах ажиллагааны алба 2 давхар, 230  тоот өрөө,

мэргэжилтэн Н.Жаргалсайхан  Утас: 70212102

Leave a Reply