“ТАМХИНЫ ХОР ХӨНӨӨЛ”

9Тамхины утааны 90% нь уушгинд орж, зарим хэсэг нь амны хөндийгөөр залгигддаг. Никотин шингэхэд нөлөөлөх гол хүчин зүйл нь утааны орчин (pH). Үүнд салст бүрхэвчийн тамхины утаатай хүрэлцэх хугацаа, мембраны орчин (pH), биеийн шингэний орчин (pH), ингаляцийн (соролт) гүн ба түвшин, соролтын давтамж зэрэг чухал.
Симпатик зангилаа, бөөрний дээд булчирхайн тархилаг бодисын идэвхижил болон эндогенный катехоламинуудын ялгарал зэрэг урвалууд симпатик мэдрэлийн зангилаа цочирсонтой холбоотой. Энэ үед зүрхний агшилт ихсэж, артерийн даралт зүрхний цохилтын эзэлхүүн, миокардын агшилтын хүч болон тэдгээрийн хүчилтөрөгчийн хэрэглээ нэмэгдэн, аритми ихэснэ. Каротидын болон аортын биеийн хеморецептор идэвхижсэнээс судас нарийсч, артерийн даралт өснө.
Никотины агууламж өндөр тамхи татсаны дараа цусны сийвэн дэх кортикоидын түвшин нэмэгдсэнээр, миокардыг катехоламины үйлчлэлд мэдрэг болгон улмаар аритм, миокардын инфарктад хүргэнэ.
Захын цусанд артериолын гөлгөр булчингийн тонус нэмэгдэж, нарийсч, арьсны температур буурдаг.
Амьсгалын эрхтэн дэх никотины нөлөөллийг тооцоход хэцүү юм. Амьсгалын үйл ажиллагаанд тамхи шатах үеийн утаанд агуулагддаг хийнүүд болон хатуу хэсгүүд нүүрстөрөгчийн дан ба давхар исэл үйлчилдэг.
Тамхины утааны нөлөөгөөр уушгинд парасимпатик мэдрэл идэвхижиж, гистамин чөлөөлөгдсөнөөр хурц бронхспазм болдог.
Тамхидалт бүтэц, үйл ажиллагааны олон өөрчлөлтийн шалтгаан болдог.
Тамхидалттай холбоотойгоор ой тогтоолт, анхаарал, ажиглалт муудан, хүүхдийн өсөлт, бэлгийн бойжилт саатан, бэлгийн чадавхи муудаж, спермийн бүтэц өөрчлөгдөн, үргүйдэл, жирэмслэлтийн хямрал үүсч, ургийн өсөлт зогсон, бага жинтэй хүүхэд төрж, зулбалт бий болж, хөдөлмөрийн чадвар буурч, гадаад үзэмж мууддаг. Мөн тамхидалт олон эмийн үйлчлэх нөлөөг өөрчилдөг. Эмийн эмчилгээний үйлчлэлд тамхидалт шууд болон дам нөлөөлнө.
Тамхидалтын шууд нөлөө нь элэгний ферментийн үйлчлэл дор эмийн бодисын задралыг идэвхижүүлж, метаболизмыг түргэтгэдэг. Энэ үед хэрэглэсэн эмийн эмчилгээний нөлөө буурч, тамхичин хүн эмийн тунгаа ихэсгэх хэрэгтэй болдог. Эмийн үйлчлэл өдөрт татдаг тамхины тоотой шууд хамааралтай байдаг. Ялангуяа өдөрт 20 ба түүнээс дээш тамхи татахад энэ хамаарал мэдэгдэхүйц байдаг гэж эрдэмтэд судалсан байна.
Тамхи таталтын нөлөөгөөр үйлчлэл нь өөрчлөгддөг эмийн бодисын тусгай жагсаалтыг гаргажээ. Тэдний дунд аскорбины хүчил фуросемид, гепарин, эстрогенүүд, пентазоцин, фенацетин, антипирин, пропранолол, теофиллин, 3 цагирагт сэтгэл гутралын эсрэг эмүүд зэрэг багтаж байна.
Тамхидалтын дам нөлөө нь өвчний явц болон эмчилгээнд сөргөөр нөлөөлж, хүндрүүлж болдог. Эдгээр өвчнүүдэд зүрхний цус тасалдах (хомсрох) өвчин-ИБС, артерийн даралт ихсэх өвчин, чихрийн шижин, аллегроз, тэжээлт шарх-пептическая язва, амьсгалын эрхтэний өвчнүүд, тархины болон захын судасны өвчнүүд орно.
Тамхидалт удамшилд сөргөөр нөлөөлдөг нь тогтоогдсон. Өдөрт 30 ба түүнээс дээш тамхи татдаг хүмүүс тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулахад эр бэлгийн эсийн өөрчлөлт их тохиолддог байна. Нөхөр нь тамхи татдаг эмэгтэйчүүдэд нялхсын эндэгдэл, үр хөндөлтийн давтамж, төрөлхийн гажигтай хүүхэд төрөх, хромосомын өөрчлөлт зэрэг тохиолдох нь өндөр байдаг.
Богино хугацаанд үүсэх нөлөөлөл:
• Нүд ам, хоолой, салстыг цочроож хорсгоно
• Амнаас тамхины үнэр үнэртэнэ
• Үс, хувцасанд тамхины утаа шингэнэ
• Шүд, хуруу, гар шарлана
• Тархины хүчилтөрөгчийн хангамж багасна
• Уушгины хүчилтөрөгчийн хангамж муудна
• Амьсгал өнгөц болно
• Зүрхний ажиллагаа хурдсаж, цусны даралт ихэснэ
• Судсыг нарийсгаж нүүрийг үрчлээтүүлнэ
Тамхи нь хүний бүхий л эрхтэн системд нөлөөлөөд зогсохгүй, хорт хавдар үүсгэх гол шалтгаан болдог.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.