Багануур дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийлээ.

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 02-01/154 дүгээр “Хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу дүүргийн хяналт шалгалтанд хамрагдахаар зарлагдсан сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Ариун цэврийн тухай”, “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай” хуулиуд, “Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагын үлгэрчилсэн дүрэм”-ийн хэрэгжилтэнд хяналт шалгалт хийж, эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний аюулгүй байдалд үнэлэлт дүгнэлт өгч, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор хяналтыг хийлээ.
5 цэцэрлэг, тэдгээрийн 4 салбар нэгжийн эрсдэлийг “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрүүл ахуйн нөхцөл, халдвар хамгааллын дэглэмийг шалгах хяналтын хуудас”-аар үнэлэхэд, нийт шалгагдсан 9 цэцэрлэгийн 4 буюу 44,4% нь бага, 5 буюу 55,5% нь дунд эрсдэлтэй дүгнэгдэж, өмнө жилтэй харьцуулахад Их эрсдэлтэй 2 цэцэрлэгийн эрсдэл 100% буурч, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн үзүүлэлттэй байна. Цэцэрлэгийн гал тогоог 1.10 кодтой “Хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг шалгах” хяналтын хуудсаар үнэлэхэд нийт 9 газрын 4 буюу 44,4% Бага, 4 буюу 44,4% нь Дунд, 1 буюу 11,1% Их эрсдэлтэй дүгнэгдсэн.
Дүүргийн шалгагдсан цэцэрлэгүүдэд хууль тогтоомжийн хэрэгжилт дунджаар 75%-тай байна.

11351227_1579225565681408_918568392574883688_n

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.