ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ, ӨРХИЙН ЭМТ-ҮҮДЭД ЗӨВЛӨМЖ хүргүүллээ.

6Ариун цэврийн хэвийн нөхцлийг хангаж ажиллах тухай
“Багануур Дулааны станц” ТӨХК-иас Мэргэжлийн хяналтын хэлтэст “0” зогсолтын тухай” 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1/199 тоот албан бичиг ирүүлсэний дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Эрүүл мэндийн төв, Өрхийн ЭМТ-үүдийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарт дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:
1. Хэрэглээний халуун усыг 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 20-ны өдрийг хүртэл түр хугацаагаар хязгаарлаж, халаалтын бус улирлын, үйлдвэрийн ээлжит “0” зогсолтыг багтааж хийхээр шийдвэрлэсэн байгаа тул эрүүл мэндийн байгууллага дахь халдварын сэргийлэлт, хяналтын зохион байгуулалтыг алдагдуулахгүй байх;
2. Эрүүл мэндийн ажилтан, үйлчлүүлэгчийг халдварт өртөх эрсдлээс сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар гарахаас сэргийлэх төлөвлөгөө боловсруулан, түүний дагуу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх;
3. Ажлын байрны ариун цэврийн хэвийн нөхцлийг хангаж, ажиллагсдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт сөрөг нөлөөлөх нөхцөл үүсгэхээс сэргийлж ажиллах;
4. Цэвэрлэгээ үйлчилгээ, халдваргүйжүүлэлтийн чанарт онцгой анхаарах, дотоод хяналтыг сайжруулах;
5. Дээрх зөвлөмжийн дагуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн, ариун цэврийн хэвийн нөхцлийг хангаж ажиллахыг Эрүүл мэндийн төв, Өрхийн ЭМТ-үүдэд зөвлөж байна.

11377255_1579233732347258_3676346170283790768_n

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.