“Эрүүл хүнс-Эрүүл мэнд” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд амжилттай оролцсон хүүхдүүдээ урамшууллаа.

“Эрүүл хөрс-Эрүүл хүнс” сарын аяны хүрээнд:
“Хүнсний аюулгүй байдал”, “Эрүүл хүнс-Эрүүл мэнд” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд амжилттай оролцсон хүүхдүүдээ урамшууллаа.
Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс “Хүнсний аюулгүй байдал”, “Эрүүл хүнс-Эрүүл мэнд” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг ЕБС-ийн 8-12-р ангийн сурагчдын дунд зохион байгууллаа. Уралдаанд “125-р сургууль”, “Гүн галуутай цогцолбор”, “Боловсрол цогцолбор” сургуулийн сурагчдын нийт 33 бүтээл оролцлоо. Эссэ бичлэгийн уралдаанд:
1-р байр: Гүн галуутай цогцолбор сургуулийн 10-2 ангийн сурагч Ч.Болормаа
2- байр: 125-р сургуулийн 12-1 ангийн сурагч Э.Энх-Амгалан
3-р байр: Гүн галуутай цогцолбор сургуулийн 10-5 ангийн сурагч Э.Энхтамир нар тус тус байр эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан байна. Байр эзэлсэн сурагчдын Мөнгөн шагналыг “Дэлгэрбэт” ХХК, “Болор дусал” ХХК, “Хушинга хайрхан” ХХК-иуд ивээн тэтгэсэн байна.
Эссэ бичлэгийн уралдаанд оролцсон нийт сурагчддаа баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт өндөр амжилт хүсье. Мөн ивээн тэтгэж хамтран ажилласан 3 компаний хамт олондoo сурагчдынхаа өмнөөс баярлалаа.

1780699_1579239319013366_6556764121175525003_n

11377273_1579239359013362_5807176705879663900_n

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.