Тамхи татахаа болиход гарах өөрчлөлтүүд

5Тамхи татах гэдэг нь биеийн хэрэгцээт зүйл огтхон ч биш бөгөөд харин эсрэгээрээ хүний бие эрхтнийг сүйрүүлэх нэг ёсны эмгэг юм.
Хамгийн түрүүнд тамхины утаа амны хөндийг бохирдуулахаас эхэлдэг.
Их хэмжээгээр шүлс ялгаруулдаг тул тамхичин хүн байнга шүлсээ хаяж байх хэрэгтэй болдог.
Тамхины утаа нь өөрийг нь хордуулаад зогсохгүй, дэргэд нь байгаа янз бүрийн харшилтай, зүрхний хурц дутагдалтай хүмүүст сөрөг нөлөө үзүүлэх аюултай.
Тамхийг дийлэнх хүмүүс хор гэж хүлээж авдаггүй нь харамсалтай.
Гэтэл тамхи нэртэй энэ хорыг татахаа болихоор хүний биед мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гардаг. Өөрийг нь хордуулж байгаа хор дахиж орж ирэхгүй болсон болохоор аргагүй.
Ямар ямар өөрчлөлтүүд гардаг болохыг сонирхуулъя.

20 минутын дараа
• АД /артерийн даралт /хэвийн түвшинд орно
• Судасны лугшилтын тоо хэвийн болно
• Гар хөлийн дулаан хэвийн болно
8 цагийн дараа
• Цусан дахь нүүрстөрөгчийн дутуу ислийн түвшин хэвийн түвшинд хүрнэ
• Бие дэх хүчилтөрөгчийн хэмжээ хэвийн түвшинд хүрнэ
24 цагийн дараа
• Зүрхний бахын /стенокарди/ сэдрэл цөөрч эхэлнэ.
48 цагийн дараа
• Мэдрэлийн төгсгөлүүд төлжиж эхэлнэ.
• Гар хөлийн цусны эргэлт сайжирна
• Амтлах, үнэрлэх чадвар эрс өөрчлөгдөнө
72 цагийн дараа
• Амьсгалахад чөлөөтэй болно.
• Уушгины багтаамж нэмэгдэж эхэлнэ.
Энэ бол тамхи татахгүй ердөө 72 цаг буюу 3 хоногийн дотор хүний биед гарч байгаа эерэг өөрчлөлтүүд юм. Хүний бие тамхины хорноос өөрийгөө цэвэрлэн эргээд хэвийн ажиллагаатай болж эхэлж байга хэрэг.
Үүнээс удах тусам хүний биенд гарах эерэг өөрчлөлтүүд нь улам бүр олон болно гэдгийг тамхинаас гарахаар шийдсэн хүмүүс сайн ухамсарлах нь зүйтэй юм.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.