Эх үрсийн баяр, архи, тамхи худалдан борлуулдаггүй өдрийг тохиолдуулан хяналт хийх тухай

4Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ”Эх үрсийн баяр, архи, тамхи худалдан борлуулдаггүй өдрийг тохиолдуулан хяналт хийх тухай” 02-03/372 дугаар удирдамжийн хүрээнд аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд “Тамхины хяналтын тухай” хууль болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны “Жил бүрийн 5 дугаар сарын 31-ний өдрийг тамхи, Эх үрсийн баяр 06 дугаар сарын 01-ний өдрийг архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, түүгээр худалдаа, үйлчилгээ хийдэггүй болгосныг хэрэгжүүлэх тухай” 83 тоот тогтоолын хэрэгжилтийг шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө, сэрэмжлүүлэг өгөх зорилгоор Төлөвлөгөөт, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг явууллаа.
Багануур дүүргийн 1, 4, 5 дугаар хороонд байрлах худалдааны нийт 9 аж ахуйн нэгж, 12 иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийлээ.
Дэлхий нийтээр “Тамхитай тэмцэх” буюу 05 дугаар сарын 31-ний өдөр тамхи худалдан борлуулж байсан 2 зөрчлийг илрүүллээ. /Тухайн дэлгүүрүүд тамхиа хурааж битүүмжилсэн боловч тамхийг хэсэглэн гаргаж, үлдээсэн байна/ ,
Хяналт шалгалтаар нийт 12 зөрчлийг илрүүлж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, 2 зөрчлийг арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөмжийг өгч ажиллалаа.
Тамхи худалдаалж байсан 2 иргэний үйл ажиллагааг таслан зогсоож, 8 ширхэг /хайрцаг/ 13300 төгрөгийн тамхийг улсын орлого болгуулахаар улсын байцаагчийн актаар хураан авлаа. Зөрчил гаргасан 2 иргэнд “Захиргааны хариуцлагын тухай” хуулийн дагуу тус бүр 20,0 мянга, нийт 40.0 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ оногдууллаа.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.