Архи, тамхи худалдан борлуулдаггүй өдрийг тохиолдуулан хяналт хийлээ.

3НМХГ-ын дэд даргын баталсан 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 02-03-372 дугаартай “Эх үрсийн баяр, архи, тамхи худалдан борлуулдаггүй өдрийг тохиолдуулан хяналт шалгалт хийх тухай” Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын нийтийн хэв журам, хамгаалах асуудал эрхэлсэн дэд даргын хамтран баталсан тус тус удирдамжийн дагуу согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хамтран хийж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглосон өдөр архи, согтууруулах ундаа худалдаалж, үйлчилсэн, тусгай зөвшөөрөлгүй, зөвшөөрлийн хугацаа дууссан газруудыг илрүүлэн зөрчлийг арилгуулах, хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор хяналт шалгалтыг явууллаа. Шалгалтанд хамрагдсан газруудад сар бүрийн 01, Эх үрсийн баярын өдрийг архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, түүгээр худалдаа, үйлчилгээ явуулахгүйтэй холбогдуулан түүгээр үйлчилж байгаа эсэх, хууль бусаар үйлдвэрлэсэн, чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй архи, согтууруулах ундааг зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт худалдаалагдаж байгаа эсэх, түүнд тавьж буй дотоодын хяналт зэргийг хамруулан шалгалаа. Шалгалтаар согтууруулах ундаа худалдаалсан болон түүгээр үйлчилсэн зөрчил илрээгүй болно. Архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжид холбогдох хууль тогтоомжууд болон Нийслэл дүүргийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.