“Хүнсний аюулгүй байдлыг хангая” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Эрүүл хөрс-Эрүүл хүнс сарын аяны хүрээнд НМХГ-ын Багануур дүүрэг дэх МХХ-ын хэлтсээс ЕБС-ын 125-р сургуулийн дунд, бага ангийн 70 сурагчдыг хамруулан Хүнсний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Т.Энхцэцэг, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ж.Сарантуяа нар хамтран 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр сургалтыг зохион байгууллаа. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн зөв сонгож хэрэглэх, хаяг шошгыг хэрхэн зөв унших, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаар ерөнхий мэдлэгийг олгосон сургалт боллоо. Хадгалалтын хугацаа дууссан, шошгололтын зөрчилтэй, чанарын шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж сурталчиллаа.

saraa