Хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтийн байдалд тандалт хийлээ.

“Эрүүл хөрс-Эрүүл хүнс” аяны хүрээнд Багануур дүүргийн хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтийн байдалд тандалт хийлээ.
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын даргын баталсан 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01/12 дугаартай “Хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтийн байдалд тандалт судалгаа хийх тухай” удирдамжийн хүрээнд 10 аж ахуйн нэгж, 7 иргэн хамрагдлаа. Тандалт судалгаанд хамрагдсан 5 аж ахуйн нэгж, 3 иргэн нь гаднах орчны нөлөөллөөс хамгаалсан бүхээгтэй тээврийн хэрэгсэлтэй, 3 аж ахуйн нэгж нь ачааны зориулалттай porter машин, 6 иргэний хүнсний дэлгүүр жижиг суудлын автомашин, микро автомашинаар зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг тээвэрлэж байна. Тандалт судалгаанд хамрагдсан ААНБ, иргэний тээврийн хэрэгсэл нь зориулалтын бус, температур хэмжигчгүй, тээврийн хэрэгслээ угааж цэвэрлэсэн тухай бүртгэл хөтлөөгүй зэрэг зөрчил илэрсэн. Улаанбаатар хотоос Багануур дүүрэгт талх, гурил, гурилан бүтээгдэхүүн, ус, ундаа тээвэрлэн ирж буй “MCS” ХХК, ”Талх чихэр” ХХК, “Номункондитер” ХХК, ”Спирт бал бурам” ХХК тээврийн хэрэгсэлд тандалт судалгааг явуулахад тус ААН-ийн тээврийн хэрэгсэл нь бүхээгтэй, агааржуулалттай, бараа бүтээгдэхүүнийг хайрцаг савтай тээвэрлэдэг бол “Хүнс комплекс” “Мах импекс” зэрэг хиам хиаман бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуй нэгж нь хөргүүртэй, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэн Багануур дүүрэгт борлуулалт хийж байна. Илэрсэн зөрчлийг арилгуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг тухайн аж ахуйн нэгжүүдэд газар дээр нь зөвлөгөөг өгч ажилласан.

11214123_1578781105725854_6555660590985483541_n

11181197_1578781082392523_2807464219702014_n