Nоджуулсан давсны байдалд тандалт хийлээ.

“Эрүүл хөрс-Эрүүл хүнс” аяны хүрээнд Багануур дүүрэгт худалдаалагдаж байгаа болон хоолны газруудад хэрэглэж байгаа иоджуулсан давсны байдалд тандалт хийлээ.
”Давс иоджуулж, иод дутлаас сэргийлэх тухай” хуулийн хэрэгжилтийн байдалд тандалт судалгаа хийх тухай удирдамжийн хүрээнд Багануур дүүргийн хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 18 газрыг хамруулсан бөгөөд эдгээрийн 9 буюу 50% нь хүнсний худалдаа, 7 буюу 38.8% нь хоол үйлдвэрлэл, 2 буюу 11.1% нь хүнсний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж буй объектууд байна.
Тандалт судалгааны явцад 12 зөрчил илэрлээ. Үүнд: Жижиглэн савласан иоджуулсан давсны 75.8% нь шошгололтын шаардлага хангаагүй байгаа нь “Давс иоджуулж, иод дутлаас сэргийлэх тухай” хуулийн 8.2 дахь заалтыг зөрчсөн, худалдааны газрын 2 буюу 22.2% нь нарны гэрэл шууд тусахаар газарт давсыг байршуулж худалдаалж байсан, Хүнс, хоол үйлдвэрлэлийн 6 газар буюу 66.6% нь иоджуулсан давсыг таггүй сав, шилэнд, халуун нөхцөлд хадгалж хэрэглэдэг, 100% давсны чанар, аюулгүй байдал хангагдсан тухай шинжилгээний дүгнэлтгүй байна. “Сатас” ХХК-ий Иоджуулсан жамц давсны шошгон дээр иоджуулсан давс гэж бичигдсэн боловч лабораторийн сорилтын дүнгээр иодын агууламж илрээгүй, шошго хуурамч мэдээлэл агуулсан, хаана, хэн, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, иодын агууламжгүй эх орны үйлдвэрийн бор давс худалдаалсан, ОХУ-аас “Экстра” иоджуулаагүй давс импортлосон зэрэг нь “Давс иоджуулж, иод дутлаас сэргийлэх тухай” хуулийн заалтуудыг зөрчиж байна. Багануур дүүрэгт тандалт судалгаанд хамрагдсан 18 газарт “Давс иоджуулж, иод дутлаас сэргийлэх тухай” хуулийн 5 хэрэгжилтийг шалгахад 73.3% хангалттай байна. Худалдааны газар худалдаалагдаж буй 21 давсны 7 буюу 33.3% нь эх орны үйлдвэрийн давс, 6 буюу 28.5% нь бүтээгдэхүүний шошгын стандартын шаардлага хангасан, 12 буюу 57.1% нь иодын агууламжийг шошгод тэмдэглэсэн байна. Иоджуулсан давс хэрэглэж, худалдаалах болон “Давсыг иоджуулж, иод дутлаас сэргийлэх тухай” хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар зөвлөгөө өглөө.

11193214_1578781325725832_6404642958981884944_n

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.