Архи, тамхины хэрэглээ, түүнээс сэргийлэх арга замуудын талаар сургалт зохион байгууллаа

НМХГ-ын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн “БАГАНУУР ХЯНАЛТ”
Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөл нь анх 2013 онд байгуулагдсан бөгөөд энэ жилд 3 дахь удаагаа үйл ажиллагаа явуулж байна. Салбар зөвлөл нь 2015 оны төлөвлөгөөнд 15 төрлийн ажлыг зохион байгуулахаар боловсруулж, хэлтсийн даргаар батлуулан ажиллаж байна. Төлөвлөгөөний дагуу “Архигүй хамт олон”, “Тамхигүй хамт олон” болох хөдөлгөөн өрнүүлж, ажлын байранд 100 хувь архигүй, тамхигүй орчин бүрдүүлэх ажлын хүрээнд Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн их эмч Д.Сайнзаяа, сувилагч Б.Эрдэнэцэцэг нарыг урьж архи, тамхины хэрэглээ, түүнээс сэргийлэх арга замуудын талаар сургалт зохион байгууллаа.

11295569_1578776329059665_2138336331294910353_n