“Хүнсний аюулгүй байдал-Өнөө ба ирээдүй” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын баталсан “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” удирдамж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын баталсан төлөвлөгөө, Хүнсний аюулгүй байдлыг хангуулах “Эрүүл хөрс-Эрсдэлгүй хүнс” сарын аяны хүрээнд “Хүнсний аюулгүй байдал-Өнөө ба ирээдүй” сэдэвт хэлэлцүүлэг Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгуулагдлаа. Тус хэлэлцүүлэгт Багануур дүүрэгт гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж буй “Есөншанд” ХХК-ий технологич А.Уранчимэг, “Булаг” цехийн эзэн Н.Доржханд, “Гүн шимт” цехийн эзэн М.Мөнхдэлгэр, Хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч “Бага гутай” ХХК-ий менежер Алтантана, “Тогосын Хөндий” ХХК-ий захирал А.Хадхүү, “Найман наран” ХХК-ий менежер У.Уянга, “Нүүрэнтэйн Хөндий” ХХК-ий захирал Л.Ганболд нар оролцож хүн амын хүнсний хэрэглээнд чухал ач холбогдол бүхий органик гаралтай шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, өрхийн тариалан эрхлэлтийг дэмжих, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар /Улаанбаатар хотоос тээвэрлэгдэн ирж буй хүнсний бүтээгдэхүүн хаяг шошго, ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтлөлт огт хийгдэхгүй ирж байгаа/ санал бодлоо солилцлоо.

11236156_1578466452423986_499559056010905320_o

10379985_1578466395757325_1206226488572210396_o