“Эрүүл хөрс-Эрүүл хүнс” аяны хүрээнд хяналтын улсын байцаагч нар хамтран зөвлөн туслах үйлчилгээг үзүүллээ.

“Эрүүл хөрс-Эрүүл хүнс” аяны хүрээнд “Хишиг Уул”, “БТБЭ”ХХК –ий хүнсний захуудад хүнсний чанар, аюулгүй байдал, мал, амьтан хорио цээр чанарын хяналтын улсын байцаагч нар хамтран зөвлөн туслах үйлчилгээг үзүүллээ.
Зөвлөн туслах үйлчилгээний хүрээнд 29 лангуу түрээслэгчийн худалдаалж буй импортын болон дотоодын үйлдвэрлэлийн хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, хаяг шошгын байдал болон мах, төмс, хүнсний ногооны гарал үүсэл, ул мөрийг тогтоох бүртгэлийг хөтлөж буй эсэхэд үзлэг шалгалт хийлээ. Зөвлөн туслах үйлчилгээний явцад махны лангуу түрээслэгчид ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг хөтлөж хэвшиж байгаа бол хүнсний ногоо, жимс жимсгэний лангуу түрээслэгчид хөтлөж хэвшээгүй, импортын шошгын зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалж байсан зэрэг зөрчлүүд илэрсэн. Илэрсэн зөрчлийн талаар хүнсний захуудын худалдаа эрхэлж буй иргэдэд холбогдох хууль, тогтоомж, стандартыг тайлбарлан таниулах, илэрсэн зөрчлиын шалтгаан, нөхцөлийг тогтоон арилгуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах, зөрчил давтан гаргуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

11200872_1578488529088445_4143139434056153179_n