ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2015-05-25

Тендер шалгаруулалтын нэр: Багануур дүүргийн”Гүн галуутай” гудамжны явган хүний зам талбайн тохижилтын  ажил

Тендер шалгаруулалтын дугаар. БНД.ХААА-2015.25

 

Багнануур дүүргийн худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Багануур дүүргийн”Гүн галуутай” гудамжны явган хүний зам талбайн тохижилтын  ажил-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100 000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2013, 2014 оны дундаж 120,0 сая төгрөг

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Гэрээний үнийн дүнгтийн 70 хувьтай тэнцүү эргэлтийн хөрөнгө эсвэл 120 сая төгрөгийн зээлжих боломжтой байх

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2013, 2014 онуудын санхүүгийн иж бүрэн тайланг аудитын дүгнэлтийн хамт нотариатаар баталгаажуулж ирүүлэх

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2013, 2014 онуудад хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалтыг маягтын дагуу ирүүлэх

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

                2.1.1. Барилгын засвар, засал, чимэглэл, орчны тохижилт

2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

Тендерийн хамт 1 600 000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгааг 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг дуустал  ирүүлнэ.

 

Тендерийг 2015 оны 06 дугаар сарын 25-ны 10 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 06 дугаар сарын 25-ны 11 цаг 00 минутанд нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Үгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх. Үгүй

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Багануур дүүрэг 1-р хороо, Д.Нацгагдоржийн гудамж, ЗДТГ-ын байр

231 тоот, Дотоод аудитор Н.Батболд,

Утас: 7021-2102, 96609768

 

Leave a Reply