Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан …

 

6-р сарын 1

       Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан, дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй, хүнд нөхцөл дэх хүүхдүүдийн хөгжих, хамгаалуулах эрхийг  хүндэтгэн үзэж, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой “Найзууд өдөрлөгийг ” ХГБХТ, ДЗОУБ-н БН ОНХХ-с 2015 оны 05 сарын 31-ны өдөр хамтран зохион байгуулахаар төлөвлөөд байна. Өдөрлөгөөр хүүхдүүдийн дунд хөгжөөнт тоглоом, азтан шалгаруулах сугалаа, авьяас үзүүлэх  хөтөлбөртэй бөгөөд ХГБХТ, ДЗОУБ-н ах эгч нараас мэндчилгээ дэвшүүлэх болно. Энэхүү өдөрлөгийг зохион байгуулахад  хамтран ажиллах хүсэлтэй  ААНБ-дын саналыг ХГБХТ-н 7021-2020 7021-2288, 9914-4700 утсаар хүлээн авч байна.