Улаан бурхан өвчний нэмэлт дархлаажуулалт 40 хувьтай байна

032ff2_vaccine_x800_500x500

Улаанбурхан өвчин энэ оны гуравдугаар сарын 18-наас эхлэн гарсаар дэгдэлтийн байдалтай болж Улаанбаатар хот, орон нутгийн 14 аймагт гарсан бол Багануур дүүрэгт 18 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Улаан бурхан өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан нэмэлт дархлаажуулалтын 2015 оны тавдугаар сарын 15-25-ны хооронд улсын хэмжээнд зохион байгуулж байна. Багануур дүүргийн хэмжээнд  6 сартайгаас 6 хүртэлх насны дархлаажуулалтад хамрагдах 3280 хүүхэд байгаа бөгөөд бүх хүүхдүүдийг хамруулах ажил өрнөж байна. Нэмэлт дархлаажуулалт ЭМТ, өрхийн эмнэлэг цэцэрлэгүүдээр хийгдэж байна. Хамрагдаагүй үлдсэн хүүхдүүдээ нэн даруй дүүргийн ЭМТ-д дархлаажуулалтад хамруулах хэрэгтэйг ЭМТ-ийн эмч нар анхааруулж байна.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.