“Алтан хонх” танин мэдэхүйн уралдаант тэмцээн болж өнгөрлөө

20150513_171542Татвар төлөгчдийн өдрүүдээр хийгдэхээр төлөвлөгдсөн ажлын нэг хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн төгсөх 12-р ангийн сурагчдын дунд танин мэдэхүйн уралдаант “Алтан хонх” тэмцээн 125-р сургуулийн  спорт зааланд болж өнгөрлөө. Тэмцээнд Гүн-Галуутай цогцолбор,Боловсрол цогцолбор,125-р сургуулийн 130-аад сурагчид, шавь нараа дэмжихээр сургууль тус бүрээс 3 нийт 6 багш оролцсон байна. Тэмцээн 3 үетэй явагдсанаас:
1-р байранд 125-р сургуулийн 12-2 ангийн сурагч Б.Эрдэнэ
2-р байранд 125-р сургуулийн 12-1 ангийн сурагч Б.Дөлгөөн
3-р байранд 125-р сургуулийн 12-2 ангийн сурагч Э.Өнөрцэцэг нар эхний байруудыг эзэллээ.
Мөн 125-р сургуулийн 12-1 ангийн сурагч Ж.Эрдэнэ-Очир,Боловсрол цогцолбор сургуулийн 12-2 ангийн сурагч Б.Цэнд-Аюуш тусгай байр эзлэн тэмцээнийг өндөрлөлөө.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.