Танхимын сургалтыг зохион байгууллаа.

“ЭРҮҮЛ ХӨРС-ЭРҮҮЛ ХҮНС” САРЫН АЯНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНД ТУСГАГДСАНЫ ДАГУУ ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХҮНС ХУДАЛДААНЫ ГАЗРУУДАД ТАНХИМЫН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын баталсан “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” сарын аяны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу батлагдсан хөтөлбөрийн хүрээнд 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хөдөө аж ахуй, хүнсний худалдаа эрхлэгч 23 аж ахуйн нэгж байгууллага, иргэний нийт 31 хүнийг хамруулан танхимын сургалтыг зохион байгууллаа.
Хөтөлбөрийн хүрээнд “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтлөх аргачлал”, ЗГ-ын 157 дугаар тогтоол “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дотоод хяналт хэрэгжүүлэх” сэдвийн хүрээнд сургалтыг зохион байгуулсан нь холбогдох хууль тогтоомжийн сахин мөрдөлтийг дээшлүүлэх, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн эрсдлийн түвшин буурах, хүнсний аюулгүй байдал хангагдах нөхцөл бүрдүүлэх сургалт боллоо.

11151004_1571924313078200_2344003695972007864_n

11251282_1571924319744866_509344607344366386_n

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.