“Багануур сувилал” ХХК-ний байранд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үзүүлэх сургалт зохион байгууллаа

МХЕГ-ын даргын баталсан “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” сарын аян зохион байгуулах тухай” удирдамжийн хүрээнд НМХГ-ын дарга, Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын баталсан төлөвлөгөөний дагуу “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд дотоод хяналт нэвтрүүлж тогтмолжуулах”, “Хоол үйлдвэрлэлийг шалгах 1.10 кодтой хяналтын хуудсыг сурталчилан таниулах, хэрэглэж хэвшүүлэх” талаар онолын болон үзүүлэх сургалтыг 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 9.00-11.00 цагт “Багануур сувилал” ХХК-ний байранд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх зорилгоор сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй, дотоод хяналтын үйл ажиллагааг зохион байгуулах, хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуйн зохистой дадал ба дотоод хяналтын бүртгэл хөтлөлтүүд сэдвээр илтгэл тавьж, Хоол үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудсаар зөвлөмж өгч сурталчиллаа. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 14 аж ахуйн нэгж, иргэний 25 ажилтан хамрагдлаа. Орон нутгийн BBS телевизэд онолын болон үзүүлэх сургалтын талаар мэдээллийг газар дээрээс нь өглөө.

10888959_1572224739714824_7163155308899052198_n

1610926_1572224753048156_1711728181410433465_n

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.