“Үдийн цай” хөтөлбөрийн хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хүнсний аюулгүй байдлыг хангуулах “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” сарын аяны хүрээнд “Үдийн цай” хөтөлбөр хэлэлцүүлгийг 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 14.00 цагт 125-р сургууль дээр зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт дүүргийн ХЭАХН, Боловсролын хэлтэс, ЗДТГ-ын мэргэжилтэн, сургуулийн удирдлага, хяналтын комисс, дотоод хяналтын багийн гишүүд, эцэг, эхийн төлөөлөл оролцож, “Чанар мандал” ХХК-ний хоолны газар болон сургуулийн үдийн цайны үйл ажиллагаатай танилцлаа.
“Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэнд сургуулийн хяналтын комисс болон дотоод хяналтын хүрээнд хийсэн хяналт шалгалт, түүний үр дүн, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар сургууль болон үдийн цай хэрэгжүүүлэгч аж ахуйн нэгжүүд илтгэл тавьж, мэдээлэл солилцож, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, санал дүгнэлт гаргах, асуудлыг шийдвэрлэхэд мэргэжлийн зөвлөгөө, зөвлөмж үзүүлэн, хүүхдийн хоол хүнсний аюулгүй байдлыг хангуулах, үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, дотоод хяналтын тогтолцоог төлөвшүүлэхэд хэлэлцүүлгийн зорилго чиглэгдсэн болно.
Хэлэлцүүлгийн үеэр сургуулиуд нь “Үдийн цай” хөтөлбөрт олгож буй бүтээгдэхүүний үзэсгэлэн, самбар гаргаж үйл ажиллагаагаа сурталчлан таниуллаа.

11154959_1572539533016678_6527314951502756249_o

885658_1572539123016719_5997286008063512921_o

1529771_1572540329683265_7951122073686415074_o

11054859_1572539229683375_7919939571739021665_o

1781576_1572539663016665_8675068869659820809_o

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.