Тус хэлтэс албан хаагчдын бие бялдрыг чийрэгжүүлэх, эрүүл мэндийг хамгаалах, хамт олон болон гэр бүлийг хооронд нь танилцуулах, тэдний идэвхийг өрнүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Гэр бүлийн өдрийг тохиолдуулан 2 дахь жилдээ гар бөмбөгийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд холимог 4 баг оролцсон бөгөөд улсын бүртгэгч Ш.Минжбат ахлагчтай ”ИРВЭС” баг тэргүүн байр эзэлж, алтан медаль, мөнгөн шагналаар шагнагдав.
Уг тэмцээний үеэр сагсан бөмбөгийн шилдэг шилдэлтийн үзүүлбэр гэр бүлийн дунд зохион байгуулахад улсын бүртгэгч Р.Батзаяагийн гэр бүл тэргүүн байр эзэллээ.