ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо : 2015.05.15

Тендер шалгаруулалтын нэр: “Багануур дүүрэгт 240 ортой хүүхдийн цэцэрлэг  барих ажил”

Тендер шалгаруулалтын дугаар: БНД.ХААА-2015.22

Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь  эрх бүхий тендерт оролцогчдоос“Багануур дүүрэгт баригдах 240 ортой хүүхдийн цэцэрлэг  барих ажил”–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг  бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 200.000 /хоёр зуун мянган төгрөг/өөр худалдан авч болно.Төлбөрийг Багануур Төрийн сан банкны 200255009 тоот дансанд тушаана. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.Үүнд:

      Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30   хувиас доошгүй байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:  Сүүлийн 3 жил буюу 2012,2013,2014 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлнэ.

Борлуулалтын орлогын хэмжээ:  Сүүлийн 3 жил буюу 2012, 2013, 2014 оны гүйцэтгэсэн  ажлуудын  борлуулалтын орлогын  дундаж хэмжээ нь 1,5 тэр бум  төгрөгөөс багагүй байна.

Сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу  2012, 2013, 2014  онуудад доод тал нь 1 удаа гүйцэтгэсэн барилга угсралтын ажлын дүн 1,5 тэр бум төгрөгнөөс багагүй өртөгтэй ажил гүйцэтгэсэн байх. /Ижил төстэй ажлыг 100% гүйцэтгэсэн байх.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:                                                                                   

2.1.2 Цутгамал болон угсармал төмөр бетон,  мод ба арагт  бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажил  /1-5 хүртэл давхар/, эсвэл түүнээс дээш

2.2.1  Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт

2.2.2 Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт,  тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

Тендерийн хамт: 58.800.000 /тавин найман сая найман зуун мянган/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх ба  баталгааны  хүчинтэй байх хугацааг  2015 оны 08-р сарын 26-ныг  дуустал байна.

Тендерийг 2015 оны  06 дугаар сарын 15 -ны   14.00   цагаас өмнө  Багануур дүүрэг,  1-р хороо Нацагдоржийн гудамж, Засаг Даргын Тамгын Газрын байр, Худалдан авах ажиллагааны алба 231 тоот өрөө. Ахлах мэргэжилтэн Б.Цэндсүрэн гэх хаягаар ирүүлнэ.

Тендерийг оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2015 оны 06  дугаар сарын 15 -ны  өдрийн 14  цаг  30    минутанд нээнэ.

Гадаадын этгээд оролцох  эсэх: Оролцох эрхгүй

Давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 1-р хороо Нацагдоржийн гудамж

Засаг Даргын Тамгын Газрын байр, Худалдан авах ажиллагааны алба

231 тоот өрөө. Утас 70212102

 

Leave a Reply