Татвар хураалтын тасгийн Татвар тєлєгчдийн єдрїїдийн хүрээнд 4-р хороонд ажилласан ажлын тайлан

                    Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг 2015 онд Бизнес эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан билээ. Татвар төлөгчдийн өдрүүдийг зохион байгуулах ажлын төлөвлөгөөний дагуу 2015 оны 05 сарын 13-ны өдөр хэлтсийн дарга, Татвар хураалтын тасгийн  Татварын улсын ахлах байцаагч 1 Татварын улсын  байцаагч 1 , 3 татвар хураагчийн бүрэлдэхүүнтэйгээр Багануур дүүргийн 4-р хороон дээр очиж ажиллаа.
Тус хороон дээр “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” зохион байгуулсан бөгөөд өдөрлөгийн арга хэмжээнд 58 иргэн оролцсон. Хэлтсийн дарга Татвар төлөгчдийн өдрүүдэд хийгдэж байгаа ажлыг танилцуулж, Санхүү төрийн сангийн хэлтсийн хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Уранжаргал төсвийн орлогын зарцуулалтын тайланг тависан. Өдөрлөгт оролцсон бүх татвар төлөгчдөд сугалаа сугалуулж, санал асуулга авсан. Ерөнхий боловсролын сургуулиуд дээр явагдсан сургалтанд хамрагдсан тус хорооны харьяат 27 хүүхэд  эцэг эхдээ захидал бичсэнийг гардуулав.
Өдөрлөгт оролцсон татвар төлөгчдөөс хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлууд болон Хувь хүний орлогын албан татварын хуулийн талаар асуулт тавиж, Татварын улсын ахлах байцаагч Ё.Наранцэцэг, төсвийн мэргэжилтэн Уранжаргал нар хариултыг өгсөн. / ж нь: Хувиараа сайн дураараа даатгал төлдөг хүн татвар төлж болох уу гэдэг асуулт тавихад болно гэж Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг тайлбарласан. /

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.