Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Бид хамтдаа” өдөрлөг

Монголын хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтан Багануур дүүргийн хүүхдийн үүсэл санаачлагын хамт олны үйл ажиллагааг сурталчилан таниулах, дэмжин урамшуулах, хамтын ажиллагааг сайжруулах, хүүхэд бүрийн тэгш оролцоог хангах зорилгоор дүүргийн хүүхдийн шилдэг оролцооны байгууллага шалгаруулах  “Бид хамтдаа”  тайлант өдөрлөгийг ДЗОУБ-н БН ОНХХ-тэй хамтран зохион байгууллаа.

Өдөрлөгт  Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийн дарга Хашлянхуа, Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллагын  Багануур  Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн  менежер Ж.Мөнхбаатар, Дүүргийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн, мэргэжилтэн Б.Уранцэцэг, ЕБС-н нийгмийн ажилтнууд, “Эко Ногоон гоёл” хүүхдийн холбооны чиглүүлэгч багш Ч.Уртнасан, “ЭКО-8” ТББ-н багш Б.Байгалмаа нар урилгаар оролцлоо. “Бид хамтдаа” өдөрлөгт  дүүргийн хүүхдийн оролцооны  13 байгууллагын 150 хүүхэд оролцож, байгууллагынхаа мэндчилгээг дэвшүүлэн, өөрсдийн хийсэн үйл ажиллагаагаа танилцуулан тайлангаа тавьсан.

Дүүргийн шилдэг оролцооны байгууллагын Тэргүүн байрын шагнал Шилжин явах цомын эзнээр Гүнгалуутай цогцолбор сургуулийн Б.Дэлгэржаргал багштай “Сурагчдын зөвлөл”, 2-р байрын шагналаар 125-р сургуулийн Ч.Уртнасан багштай “Эко ногоон гоёл” хүүхдийн холбооны хамт олон, 3-р байрын шагналаар 125-р сургуулийн Б.Байгалмаа багштай “Дэлхий ээж ЭКО-8” клубийн хамт олон, тусгай байрын шагналаар Гүнгалуутай цогцолбор сургуулийн Д.Дэлгэржаргал багштай “Өсвөрийн улаан загалмай” клуб тус тус шалгарч Цом, өргөмжлөлийн эзэн болсон байна.

Мөн Хүүхэд өсвөр үеийнхний оролцоог дэмжих, идэвхжүүлэх, тэднийг зөв чиглүүлэн удирдах ажилд идэвхи зүтгэл гарган ажиллаж байгаа багш нийгмийн ажилтнуудад Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв, Дэлхийн Зөн Олон улсын байгууллагын Багануур орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс “Өргөмжлөл” үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулсан.

Өдөрлөгт оролцогч хүүхдүүдийн дунд “Чанга шивнээ” “Чи чадна” зэрэг хөгжөөнт тэмцээнүүдийг зохион байгуулж ХОБ, ХӨУБ-дын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлийн нөлөөллийн ажлуудыг амжилттай зохион байгуулсан.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.