Амины орон сууц барих компануудтай гэрээ байгууллаа

CAM01119

Дүүргийн Засаг даргын 2013-2016 онуудад хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийн нэг томоохон зорилт бол иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлж амины орон сууцтай болгох билээ. Энэ хүрээнд 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө бусад хууль тогтоомжийг үндэслэн дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр Хуцаагийн далан дагуу байршилд 28 га газарт амины орон сууцны хороолол барих гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг өнгөрөгч 3 дугаар сард зарласан.

Тус газар дээр 50м.кв-аас доошгүй хэмжээтэй 1-3 давхар амины орон сууц барих юм. Сонгон шалгаруулалтад оролцогчдод баригдах байгууламжийн 1м.кв талбайд ногдох үнийн санал, барилга байгууламжийн гаднах хашааг ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу хийц загвар, өнгөний шийдлийг гаргаж нэг ижил стандартаар байгальд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй шийдлээр барих,  эдэлбэр газрын 30%-иас багагүй талбайд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, авто машины гаражтай байхаар төлөвлөсөн байх гэх зэрэг ерөнхий шаардлагыг тавьснаас гадна  санхүүгийн чадамжаа ч баталгаажуулах шалгуурыг ч хангасан байх ёстой. Сонгон шалгаруулалтыг өнгөрөгч 4 дүгээр сард явуулж гүйцэтгэгчээр “Бандиа” ХХК, “Цахирт-Ану” ХХК, “Хүслэн дэлгэрэх” ХХК гэсэн 3 компаниуд шалгарчээ. Тэгвэл энэ сарын 8-нд гүйцэтгэгчээр шалгарсан “Бандиа” ХХК, “Цахирт-Ану” ХХК, “Хүслэн дэлгэрэх” ХХК-нууудтай хамтран ажиллах гэрээнд Засаг дарга гарын үсэг зурлаа. Дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт 28 га газарт холбоо, цэвэр ус ариутгах татуурга, цахилгаан, дулаан хангамжийн инженерийн байгууламжийн өргөтгөл хийж, шинээр дэд бүтэцжүүлэн 300 айлын амины орон сууцны ажил ийнхүү эхэлж байна.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.