Залуучууд нэгдэж 3300 мод тарилаа

CAM01156

Монголын Залуучуудын Холбоо 2015 оныг залуусаа “Бүтээе” уриан дор хариуцлагатай, хошуучлагч, залуу хүн бүр баян болохыг төлөө зорилтыг дэвшүүлэн сар бүрийг өөрийн нэршилтэй болгож үйл ажиллагаагаа чиглүүлэн зохион байгуулж байгаа бөгөөд 5 дугаар сарыг “Ногоон” сар болгон зарлаж олон бүтээлч ажлыг хэрэгжүүлж байгаа билээ.

Үүний нэг томоохон арга хэмжээ болох Багануур дүүрэгт мод тарих өдөрлөгийг энэ амралтын өдөр амжилттай зохион байгууллаа. Мод тарих өдөрлөгт МЗХ-ны гүйцэтгэх хорооны залуус, Багануур дүүргийн залуучуудын холбооны тэргүүн, тэргүүлэгч гишүүд, Оргил өөд клубынхэн болоод  Эрдэнэ сумын МСҮТ-ийн 150 залуу нэгдэж  “Korean Air” компанийн төгөлд 3300 мод тарилаа. Энэхүү мод тарих  арга хэмжээг Монголын Залуучуудын Холбоо нь  өнгөрсөн жилээс хэрэгжүүлж байгаа бөгөөд 2014 онд 3500 мод тарьсны 98 хувийн ургалттай байгаа юм байна.

Залуу хүний хийх ёстой гурван үйлийн нэг нь мод тарих гэдэг. Түүнчлэн орчны цэвэр, аюулгүй байдал, нийслэл хотын хөгжилд залуучууд бидний оролцоо хамгаас чухал гэж үзсэн олон олон залуус энэхүү арга хэмжээнд идэвхтэй хамрагдлаа.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.