ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Багануур дүүргийн 131 дүгээр цэцэрлэгийн барилгын сантехникийн засварын ажил

Тендер шалгаруулалтын дугаар: БНД.ХААА-2015.23

Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Багануур дүүргийн 131 дүгээр  цэцэрлэгийн  барилгын сантехникийн засварын ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 100,000 /Нэг зуун мянган/ төгрөгөөр худалдан авч болно. Төлбөрийг Төрийн сан банк –200255009 тоот дансанд тушаана.

       Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн дундаж орлого 100,0 сая төгрөг байх.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 70,0 сая төгрөг

Аудит, нотариатаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2013, 2014 оны жилийн эцсийн

Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2013, 2014 онуудад дор хаяж 1 удаа 100,000,000 сая төгрөгөөс багагүй байх

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: [Шаардлагатай]

–  2.1.2 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил

– 2.2.1 Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт

– 2.2.2 Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

Тендерийн хамт 2.000.000 төгрөг [Хоёр сая төгрөг]ийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.Тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаа: 2015 оны дугаар 08 сарын 25-ны өдрийг дуустал ирүүлнэ.

Тендерийг 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх:  эрхгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх. тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Багануур  дүүрэг, 1 дүгээр  хороо, Д.Нацагдаржийн талбай ЗДТГ-ын байр, Багануур дүүргийн  Худалдан Авах ажиллагааны алба

2 давхар, 230  тоот өрөө, мэргэжилтэн Г.Энхмаа  Утас: 70212102

Leave a Reply