Багануур Эрүүл Мэндийн Төвд Компьютер Томографи үйлчилгээ нэвтэрлээ.

index

Компьютер томографийн /КТ/ шинжилгээ гэдэг нь тусгай зориулалтын рентген туяаны тусламжтай төрөл бүрийн өнцгөөс хүний биеийг нэвтэлсэн цацрагийг цахим тоолуурын тусламжтай зураг болгон хувиргах шинжилгээний арга юм. Эрүүл мэндийн төвд ажиллаж эхэлсэн КТ нь АНУ-ийн GE компанид үйлдвэрлэгдсэн спираль КТ-ийн аппарат юм. Спираль КТ гэдэг нь шинжилгээний үед рентген туяа цацагдах хэлбэрээс үүдэлтэй.
Давуу тал
1.    Ердийн КТ-д гардаг жижиг алдаа гаргадаггүй, эд эрхтний дүрсийг ямарч алдаагүй гаргах, жижиг хэмжээний голомтуудыг илрүүлэх боломж өндөртэй.
2.    Шинжилгээний үргэлжлэх хугацаа богино ба цацрагт өртөх хугацааг богиносгоно. Ийм учраас өндөр настан, хүнд өвчтөн, хүүхдийг оношлоход онцгой ач холбогдолтой.
КТ нь бусад дүрс оношлогооны аргуудтай харьцуулхад: Олон төрлийн эдийн дүрсийг нарийвчлан гаргадаг.Жишээ нь өөхөн булчингийн эд, уушиг гэх мэт
•    Ямарч өвдөлт зовиургүй, эдийг гэмтээхгүй нарийвчлал сайтай.
•    Богино хугацаанд шинжилж хариу нь тэр дороо гардаг
•    Эмгэгүүдийг хооронд нь сайн ялгаж өгдөг. Жишээ нь хавдар, үрэвсэл, уйланхай гэх мэт
•   КТ хийснээр шаардлаггүй мэс засал, эдийн шинжилгээнээс зайлсхийх зэрэг ач холбогдолтой.

Та ямар тохиолдолд КТ /Компьютер томографи/ оношлогоо хийлгэх шаардлагатай вэ?
1.  40-өөс дээс насныхан жилд 1 удаа
2.   55-аас дээш насныхан жилд 2 удаа
3.   Олон жил хорт зуршилтай байсан хүмүүс архи, тамхи хэрэглэдэг гэх мэт
4.   Шалтгаангүй удаан хугацаагаар ханиалгах, хөлрөх, халуурах, ядарч бие сульдах, турж эцэх, суулгах, толгой өвдөх, янз бүрийн өнгөтэй цэр гарах, ууц нуруугаар өвдөх зэрэг зовиурууд илрэх
5.    Олон жил суурь өвчтэй явсан хүмүүс болон элэгний үрэвсэл, хатуурал, уушгиний архаг үрэвсэл, сахарын эмгэгийн үед
6.    Ямар нэг эмийн эмчилгээнд үр дүн өгөхгүй, зовиур арилахгуй байгаа тохиолдолд оношоо нарийн тогтоож эмчилгээний тактикийг зөв сонгох зорилгоор
7.   Өвчний явцыг үнэлэх, эмчилгээний үр дүнг хянах
8    Эхо, рентген, цус, шээс гэх мэт шиншилгээнд ямар нэгэн сэжигтэй өөрчлөлт гарсан үед уг өөрчлөлтийг тодруулах зорилгоор тус оношлогоог хийдэг.

Тус шинжилгээг хийлгэхэд ямар бэлтгэл хангах вэ?
КТ хийлгэхэд өөрт эвтэйхэн хувцас өмсөх, харин төмөр эд зүйлс нь зургийн чанарт сөрөг нөлөөтэй тул шинжилгээ хийгдэх хэсэгт төмөр товч, цахилгаан, үсний зүүлт, үнэт зүйлс, хиймэл шүд, сонсголын аппарат, хиймэл үе, нуруу зэрэг байгаа эсэхийг анхаарах хэрэгтэй. Эмэгтэйчүүд жирэмсэн эсэхээ сайн магадлах, ямар эрхтэнийг шинжлүүлэх гэж байгаагаас хамаарч КТ шинжилгээний өмнөх бэлтгэл харилцан адилгүй байдаг. Зарим шинжилгээний үед өлөн байх эсвэл давсаг шээстэй байх зэргийг шаарддаг.

Untitled-9(2)

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.