Худгууд “УХААЛАГ” болно

11066790_783225531784864_995440493031349727_n
Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад усан хангамжийн асуудалд хүний оролцоо тун бага байдаг байна. 24 цагийн үйл ажиллагаатай, амралтын өдөргүй, үдийн цайны завсарлага гэхгүй иргэд хүссэн үедээ усаа авах боломжийг бүрдүүлсэн гэсэн үг.

Багануур дүүрэгт эхний ээлжинд төвлөрсөн усан хангамжийн системд холбогдсон 5 худгийг “ухаалаг” болгохоор “Багануур ус” ОНӨААТҮГ-тай төлөвлөн ажиллаж байна.

Бэлэн мөнгөний автомат машинаас хүссэн үедээ картаа ашиглан мөнгө авч болдог шиг ухаалаг худгаас картаар усаа авах боломжийг бүрдүүлнэ.

Ухаалаг гэдэг нь худгийн түгээгч, үйлчлэгч гэх хүн хэрэггүй, түүний оронд карт унших төхөөрөмж байрлах бөгөөд иргэд түүнд уншуулах картаа утасны нэгж авдаг шиг худалдаж аваад АТМ хэрэглэдэг шиг авах усныхаа хэмжээг оруулан картаа уншуулах зарчмаар ажиллана.

Ингэснээр иргэд худаг хаахаас урьтаж усаа авахаар яарах шаардлагагүй болж байгаа юм. Картаар уншуулж усаа авах төхөөрөмжийг ажиллуулснаар ус түгээлтийн орлого тодорхой хэмжээгээр нэмэгдэж, зарлага дөрөв дахин буурах урьдчилсан судалгааг ч “Багануур Ус” ОНӨААТҮГ-аас гаргаад байгаа юм.

Нэг бүр нь 3,8 сая төгрөгийн өртөг бүхий энэхүү төхөөрөмжийг Багануур дүүрэг өөрийн зүгээс эхний ээлжинд туршилтын журмаар ажиллуулаад үз. Гарах алдаа, оноо, ололт амжилтаа тодорхойлж иргэдэд таниулсны дараа бусад худгийг “ухаалаг” болгох тал дээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ УИХ-ын гишүүн Л.Болд илэрхийллээ.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.