Бүртгэлийн хэлтсээс тамга, тэмдэг, баталгааны тэмдгийн хяналтын дугаарыг олгож эхэллээ

Иргэн, хуулийн этгээдийн тамга, тэмдэг, баталгааны тэмдэг олгох, хяналт тавих журмын хүрээнд Дүүргийн Бүртгэлийн хэлтсээс тамга, тэмдэг, тэмдэг баталгааны шинээр авах, дахин авах иргэн, хуулийн этгээдэд хяналтын дугаар олгож байна.

Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг шинээр авах:

  • Хуулийн этгээд- Материал шаардахгүй
  • Хуулийн этгээдийн эрхгүй байгууллага  
  1. Хүсэлт
  2. Эрх барих дээд байгууллагын шийдвэр
  • Иргэн- Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа өмгөөлөгч, эмч, үнэлгээчин, төсөвчин, аудит…гэх мэт  
  1. Өргөдөл 
  2. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар 

Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг гэмтээсэн, нэр хэлбэр өөрчилсөн, ашиглалтын шаардлага хангахгүй болсон тохиолдолд хяналтын дугаар дахин олгох:

  1. Хүсэлт
  2. Торгуулийн хуудас эсхүл шийтгэвэр /өөрийн гэм буруугаас санаатай гэмтээсэн бол/     
  3. Тамга, тэмдгийг хураалгах

Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг үрэгдүүлсэн тохиолдолд хяналтын дугаар дахин авах:

Хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага:

  1. Хүсэлт
  2. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлуулсан баримт /сонин/
  3. Торгуулийн хуудас, эсхүл шийтгэвэр
  4. Эрх барих дээд байгууллагын шийтгэвэр /үүсгэн байгуулагчын гарын үсэгтэй/

Иргэн:

  1. Хүсэлт
  2. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлуулсан баримт /сонин/
  3. Торгуулийн хуудас эсхүл ишийтгэвэр

 

 

 

 

 

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.