Зочид буудлуудын үйлчилгээний соёлыг дээшлүүлэх зорилгоор үзүүлэх сургалтууд зохион байгууллаа.

2f534ea90a721d00220a554ccc25d78c_x3Орчин үед жижиг зочид буудалд ч зочин  хүлээж авах үйлчилгээ, өрөөний үйлчилгээг  зохион байгуулах өндөр ур чадвар бүхий мэргэжлийн ажиллагсдыг ажиллуулах шаадлагатай  байна.

 Гэтэл тус  дүүргийн зочид буудлуудын  үйлчилгээний ажиллагсад бүгд мэргэжлийн бус байгаа нь үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа, цаашдын хөгжилд  сөрөгөөр нөлөөлөх гол тулгамдсан асуудал болоод байгаа юм.

 Тиймээс ЗДТГ-аас энэ үйлчилгээг хөгжүүлэх зорилтын хүрээнд дараах сургалтуудыг зохион байгууллаа.Үүнд:

–        2013 оны 5 дугаар  сарын 15-30-нд дүүргийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтран зочид буудлын үйлчилгээний ажилтаны мэргэжил олгох 14 хоногийн хугацаатай  сургалтыг улсын зардлаар зохион байгууллаа. Сургалтыг явуулахдаа Монголын Зочид буудлуудын холбооноос багш урьж, мэргэжлийн хичээлүүдийг заалгалаа. Энэ сургалтанд тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй долоон   зочид буудлуудаас нийт 20 хүн хамрагдаж мэргэжлийн гэрчилгээ авлаа.

–        2013 оны 5 дугаар  сарын 30-нд Монголын Зочид буудлуудын холбоотой хамтран тус дүүргийн зочид буудлын удирдлага менежерүүдэд “Үйлчилгээний менежмент, марктинг” сэдвээр  мэдлэг олгох   сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж, явууллаа.

–        2013 оны 6 дугаар  сарын 5-нд Багануур дүүргийн ЗДТГ-ын Ахуйн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ж.Энхтунгалаг дүүргийнхээ зочид буудлуудын  23 ажилтан ажиллагсадыг   Улаанбаатар хот аваачиж нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран Бишрэлт гурван одтой зочид буудал дээр үзүүлэх сургалтыг зохион байгууллаа. Тус үзүүлэх сургалтаар:

  • Зочныг угтах бүртгэх, мэдээлэл олгох соёл
  • Зочны өглөөний хоолны иж бүрдэл
  • Зочид буудлын зоогийн газар дахь үдийн хоолны үйлчилгээ, ширээ  засалт
  • Зочны өрөөны ор засалт
  • Зочны хувцас үгаалга, индүүдлэгийн үйлчилгээ

зэрэг сэдвээр туршлагатай ажиллагсад, багш нар дадлагын сургалт хийж, тус буудлын зоогийн болон бүх өрөөний үйлчилгээг танилцууллаа.

  Энэ үзүүлэх сургалтын дараа Багануур дүүргийн зочид буудлын ажилтан ажиллагсад үргэлжлүүлэн олон улсын уулзалт зөвлөгөөн, хурлын зочид төлөөлөгчдөд  чиглэсэн үйлчилгээ бүхий The Corporate hotel & convention centre  зочид буудлын үйлчилгээтэй мөн  танилцлаа. Энэ туршлага судлах сургалтаар Багануурчууд зочид буудлын  бүхий л хэмжээ, хэлбэр, зэрэглэл, загварын өрөө, төрөл бүрийн уулзалтын танхимуудын үйлчилгээг үзэж,  зочид буудлын үйлчилгээг шинэ түвшинд гаргах арвин баялаг туршлага хуримтлуулан,  дүүрэгтээ буцаж ирлээ.

Comments are closed.