ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2015 оны 05р сарын 04-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Багануур дүүргийн хатуу хучилттай авто замын  нөхөөс хийх  засварын ажил

Тендер шалгаруулалтын дугаар: БНД.ХААА-2015.21

Багануур дүүргийн  Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Багануур дүүргийн хатуу хучилттай авто замын  нөхөөс хийх  засварын  ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр  100,000 /Нэг зуун мянган/ төгрөгөөр худалдан авч болно. Төлбөрийг Төрийн сан банк –200255009 тоот дансанд тушаана.  

             Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн дундаж орлого 150.0 / Нэг зуун тавин/  сая төгрөг байх.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 80.0  /наян / сая төгрөг

Аудит, нотариатаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2013, 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан

 Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:  2013, 2014 онуудад дор хаяж нэг удаа 150.0 сая төгрөгнөөс  багагүй байх

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай: Үүнд Тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах заалт бүхий тусгай зөвшөөрөлтэй байх

ЗТЯ-ны 2.8.6 Хатуу болон хайрган хучилттай зам засварлах

Тендерийн хамт 3 344 000 төгрөг [Гурван сая гурван зуун дөчин  дөрвөн мянган төгрөг]ийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаа: 2015 оны дугаар 08 дугаар сарын  16-ны өдрийг дуустал ирүүлнэ.

Тендерийг 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 16 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 16цаг 30 минутад нээнэ.

        Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй

Дотоодны давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Багануур  дүүрэг, 1 дүгээр  хороо, Д.Нацагдаржийн талбай ЗДТГ-ын байр, Багануур дүүргийн  Худалдан Авах ажиллагааны алба

2 давхар, 230  тоот өрөө, мэргэжилтэн Г.Энхмаа  Утас: 70212102

Leave a Reply