ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХГҮЙ БАЙЯ! ОЛОН УЛСЫН ӨДӨР 4 САРЫН 30

          Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвөөс “Хүүхдэд бие  махбодийн шийтгэл үзүүлэхээс татгалзах олон улсын өдөр”-г угтан  Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхэд хамгаалал, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргын талаар олон нийтийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, гэр бүлийн орчинд хүүхдийн бие махбод сэтгэл санааны эсрэг хүчирхийллийг таслан зогсоох талаар эцэг эх, хүүхэдтэй ажиллагсадын дуу хоолойг нэгтгэх зорилгоор дараах ажлуудыг зохион байгууллаа.

Үүнд: ДЗОУБ-н БН ОНХХ хамтран   “Хүүхэд хамгаалал ба хүүхэдтэй  зүй бусаар харьцах нь”  сэдэвт сургалтыг  Багануур дүүргийн  5-н  хорооны 150 иргэн, Багануур ХК-ны 58 ажилтан, 132-р цэцэрлэгийн 46 эцэг эх, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн 23 ажилтан албан хаагчдад хийсэн.

Мөн  Хаан банк, 142-р цэцэрлэгтэй хамтран “БИД НЭГДЭЖ БАЙНА” Сургалт нөлөөллийн ажлыг “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга”, “Хүүхдийг зодож шийтгэхээс татгалзая” сэдвийн хүрээнд 100 гаруй  эцэг эх, цэцэрлэгийн багш ажилтнуудад зохион байгууллаа.

Энэ өдөр “Хүүхдийг зодож шийтгэхгүй байя” дэлгэмэл хуудас тарааж, Хүүхэд хамгаалал, Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх талаарх шторк киног үзүүлсэн.

          Дүүргийн Хүүхдийн нэгдсэн холбооны гишүүд Хүүхдийн тусламжийн утас 108-н сурталчилгааг ЕБС-дад хийж, 300 гаруй боршурыг тарааж утасны талаарх зөвлөмж мэдээллийг хийсэн.

 

ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.