Барилгын салбарынханд сургалт зохион байгууллаа

1Мэргэжлийн хяналтын байгууллагын 2015 оны нэгдсэн төлөвлөгөө, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд Багануур дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлийн даргын баталсан “Барилга угсралтын үед анхаарах асуудал, ажлын хувцас, хамгаалах хэрэгслийн хэрэглээ” сэдэвт сургалтын хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгж байгууллагын барилга угсралтын үед мөрдөгдөх хууль тогтоомж, дүрэм журам, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлага зохион байгуулалт, эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах, ажил олгогч, ажилтнуудын мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор сургалт зохион байгууллаа. Сургалтыг 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлж буй “Квом” ХХК-ий барилгын талбайд барилгын захиалагч, гүйцэтгэгч байгууллагуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилчид зэрэг нийт 5 аж ахуйн нэгж, байгууллагын 42 хүнийг хамрууллаа.
Барилга угсралтын талбайд сургалтыг зохион байгуулж, газар дээр нь зөвлөгөө өгсөнөөр сургалтанд оролцогчдын мэдлэг чадвар ажлын байрны сургалтаар дээшилсэн.

2

3

4

Leave a Reply