“Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэнд төлөвлөгөөт бус шалгалт хийлээ

НМХГ-ын дэд даргын баталсан “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт шалгалт хийх тухай” 02-03/237 дугаар удирдамжийн дагуу Ерөнхий боловсролын сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, бага ангийн сурагчдын хоол хүнсний чанар, аюулгүй байдал, сургалтын орчин, сургуулиудын гуанзанд хэрэглэгдэж байгаа хүнсний бүтээгдэхүүний татан авалт, хадгалалт, гэрээгээр хүнс нийлүүлэгч хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор төлөвлөгөөт бус шалгалтыг дүүргийн 3 ерөнхий боловсролын сургуульд хийв.
Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нийт хоол үйлдвэрлэлийн газруудын эрсдлийн үнэлгээг хяналтын хуудсаар үнэлэхэд “Бага эрсдэлтэй” үнэлэгдсэн.
Тус дүүргийн хэмжээнд хоол үйлдвэрлэлийн барилга байгууламж нь зориулалтын дагуу төлөвлөгдсөн, ундны ус нь шаардлага хангасан, хүнсний бүтээгдэхүүн түүхий эдийг хадгалах агуулахтай, зориулалтын тоног төхөөрөмжөөр хангагдсан, хоолны батлагдсан цэс, технологийн картыг мөрдөж ажилладаг, дотоод хяналтын журам боловсруулж, хяналт тавьж ажиллах ажилтныг томилсон, хүнсний бараа бүтээгдэхүүн хүлээн авах, хадгалах, тээвэрлэх ажиллагаа, түүхий эд, бүтээгдэхүүнийг буцаан татан авах тухай бүртгэл тэмдэглэл хөтөлдөг, сургуулийн захиргаа нь хүнсний үйлдвэрлэл эрхлэгчтэй гэрээ байгуулж, бүтээгдэхүүний чанарт тогтмол хяналт тавьж ажилладаг, үдийн цайнд олгож буй бүтээгдэхүүнээс дээж авч зохих журмын дагуу хадгалан бүртгэл хөтлөдөг, Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэнд эцэг эхийн төлөөллийг оролцуулан хяналтын комисс байгуулж, хяналт тавьж ажилладаг байна.
Үдийн цайгаар авч байгаа илчлэг нь БСШУ, ЭМ-ийн Сайдын 2006 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 379/341 дүгээр тушаалаар баталсан Бага үд/Үдийн дараах цайгаар авбал зохих хүнсний бүтээгдэхүүн, үндсэн шимт бодис ба илчлэгийн хэмжээнд нийцсэн байна.
Хүнсний бараа татан авалт нийлүүлэлттэй холбоотой баримт бичгийн бүрдүүлэлт 66.6%, төрөлжсөн агуулах дутмаг, тухайлбал, сав багаж хэрэгслийн агуулах /66,6%/, хөргөлттэй агуулах, зориулалтын тээврийн хэрэгслээр /100%/ хангагдаагүй, мэргэжлийн тогоочоор 100% хангагдсан боловч дээд мэргэжлийн /хүнсний технологич/ боловсон хүчний хангалт дутмаг байна.
Шалгалтаар 39 зөрчил дутагдлыг илрүүлэн, 5 зөрчлийг газар дээр нь арилгуулж, зөрчил гаргасан 3 аж ахуйн нэгжид 450.0 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ ногдуулж, зөрчлийг арилгуулах тухай 34 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлага 3-г үйлдэж хүргүүлж, холбогдох санал, дүгнэлт бүхий шалгалтын танилцуулгыг Засаг дарга, Боловсролын хэлтэс, сургуулийн захирлуудад хүргүүллээ.

3

4

Leave a Reply