Багануур дүүргийн цэцэрлэгүүдэд хяналт хийлээ

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 02-01/154 дүгээр “Хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу дүүргийн хяналт шалгалтанд хамрагдахаар зарлагдсан сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад “Төрийн хяналт шалгалтын тухай” хууль, “Ариун цэврийн тухай хууль, “Хүнсний тухай” хууль, “Хүнсний бүтээгдэхүний аюулгүй байдлын тухай” хууль, “Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагын үлгэрчилсэн дүрэм”-ийн хэрэгжилтэнд хяналт шалгалт хийж, эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний аюулгүй байдалд үнэлэлт дүгнэлт өгч, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор хяналтыг хийж байна.
Хяналт шалгалтын явцад өдөр тутмын цэвэрлэгээ, үйлчилгээний байдлыг шалгах зорилгоор эрүүл зүйн нян судлалын арчдас шинжилгээ, сургалтын орчны агаарын цэвэршлийн байдлыг тодорхойлох зорилгоор анги, бүлгийн агаараас, хөрсний бохирдлын түвшинг үнэлэх зорилгоор хөрснөөс, тоглоом, хоол, хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч, лабораторид шинжлүүлэн чанар, аюулгүй байдалд үнэлгээ, дүгнэлт өгч байна.

1

2

Leave a Reply