ХХОАТ-ын хөнгөлөлт, чөлөөөлөлтийн буцаан олголтыг 05-р сарын эцсээр олгохоор болоод байна.

Багануур дүүргийн хэмжээнд Хувь хүний орлогын албан татварын 2014 оны тайланг 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хүлээн авч татвар төлөгчийн илүү төлөлтийг баталгаажуулсан .
Нийслэлийн хэмжээнд албан татварын илүү төлөлтийг буцаан олгох ажиллагааг 2 ээлжээр зохион байгуулан дүүргийн татварын албадад 2015 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө татварын тайлангаа ирүүлсэн иргэдийн илүү төлсөн албан татварыг Нийслэлийн төрийн сангаас 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр буцаан олголт хийгдсэн.
Хоёрдугаар ээлжинд 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш татварын тайлан тушааж албан татварын илүү төлөлтийг баталгаажуулсан татвар төлөгчдийг буцаан олголтыг Нийслэлийн төрийн сангийн газраас 2015 оны 05 дугаар сарын 15-20 ны өдрүүдэд олгохоор хүлээгдэж байна. Дүүргийн хэмжээнд 1040 иргэний 639230.1 мянган төгрөгийн буцаан олголттой тайлан хүлээн авсан бөгөөд 2-р ээлжээр олгогдохоор болоод байна.

Leave a Reply